Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий компаниудад нэгжлэг хийжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид холбогдох хэргүүдийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст сэргээн шалгаж эхэлсэн талаар бид өнгөрсөн сард дэлгэрэнгүй мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт АТГ-ын мөрдөгчид Ховд аймагт ажиллан, түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтуудыг нь хураан авч шалгалтаа үргэлжлүүлж буйг баттай эх сурвалжууд мэдээлэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий “Баруун монгол интернэйшнл” болон “Жинст транс” компанид ийнхүү нэгжлэг хийсэн шалтгаан ньЗасгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх хэргийн нотлох баримтуудыг цуглуулахын тулд ийм ажиллагаа явуулсан аж. Түүний хамаарал бүхий хүн болох төрсөн эгчийнх нь нөхөр А.Цогт-Очирын үүсгэн байгуулсан “Жинст транс” ХХК “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд 2017 онд Мал хамгаалах сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээлийг хүүгүй авсан байдаг. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас нүүрс тээвэрлэдэг, БНХАУ-ын 306 иргэнд виз олгохдоо холбогдох хууль тогтоомж зөрчсөн. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас улсын төсөвт 236 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа

2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 thoughts on “УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий компаниудад нэгжлэг хийжээ

  • Avatar Irgem says:

    Uu huurhi ATG namiin daaagawaraar ajilladag bolchihow uu

  • Avatar Anonymous says:

    Бие биенийхээ бөгсийг ухацгаа

  • Avatar Ц.Нарантуяа. says:

    Ард иргэдэд : Цар тахал ковидтой холбоотой гадна дотны буцалтгүй тусламж…ковидын хуультай холбогдсон зарцуулагдсан хөрөнгө санхүүгийн тайлан тавихыг хүсэж бодит мэдээлэл цацсны төлөө юу??? ноёнтондоо сөргөөлдсөн хүн яадаг яадаг гэдэг билээ??? Амыг нь үдэх айлгах дарамтлах ???? Жинхэнэ коммунист намын далд хүчирхийлэл дарангуйлал мөн дөө!!!???

  • Avatar Anonymous says:

    хэ хэ МАНчингуудын бодит төрх нь энэдээ. хулгай хийнэ, хулгай хийснийг хэлсэн хүнийг шалгаж дарамтлана. үхээрийн новшнууд.

  • Avatar Anonymous says:

    үнэн үг хэлсэн хүн ийм дарамтанд ордог болжээ дээ

  • Avatar Ноён says:

    Нохойтой битгий оролд хормойгүй болно шүү. Монгол банхар биш дандаа цус холилдсон үүлдэр угсаа нь тодорхойгүй нохойнууд. Тэжээсэн эзэн нь Бээжин хавны эзэн гэдэг шүү.