Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ямар ч хяналтгүй, үр дүнгүй “хөл хорио” болох нь Ерөнхий сайд аа

Төр, засгийн судалгаа тооцоогүй шийдэл, ямар ч үр дүнгүй шийдвэр, тодорхой бус байдал дахин давтагдав. Тодруулбал, манай улсад халдварын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монгол Улсын засгийн газраас энэ сарын 10-25 хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан. Мөн иргэн бүрт “Эрүүл мэндээ хамгаалж,  дархлаагаа дэмжээрэй” гэж 300 мянган төгрөг олгов.

Гэтэл хатуу хөл хорио тогтоох нь битгий хэл улам халдварыг тараах нөхцөл байдал үүслээ гэхэд хилсдэхгүй биз ээ. Хотын захын дүүрэг, хороо болон хотын төвд замын хөдөлгөөн хэвийн үргэжиллэж, ямар ч хяналтгүй иргэд хөдөлгөөн оролцож, автобусандаа чихэлдэж, хатуу хөл хорио тогтоосон гэх шинж ер алга. Мөн хүнсний дэлгүүрүүдийн үүдэнд машины оочер дараалал үүсэж, халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаа нэг ч байгууллага байхгүй байна. Төр засгаас “дархлаагаа дэмжээрэй” гэж  өгсөн мөнгөөр найз нөхөд, амраг садангаараа нийлж “пиво ууж” архидан согтуурах зэрэг эмх замбараагүй байдал үүсэв.  

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хатуу хөл хорио, хэсэгчилсэн хөл хорионд орсон иргэд, аж ахуй нэгжүүдийн хувьд энэ удаад хоригдохгүй байх гэсэн сэтгэлзүйтэй байсан ч нөхцөл байдал өөрчлөгдөж, хатуу хөл хорионд ийнхүү оров. Угтаа бол энэ удаагийн хатуу хөл хорионд орохдоо вакцинжуулалтыг эрчимжүүлж, халдварын тоог бууруулах нь гэсэн хүлээлттэйгээр иргэд хүлээж авсан ч байдал өөрөөр эргэв. Хатуу хөл хорионы үед вакцинжуулалт хийх нь хүний бөөгнөрөл үүсгэж, халдварыг хумхиж чадахгүй гэж үзсэн учраас вакцин хийхгүй гэж Засгийн газраас мэдэгдсэн.

Гэтэл иргэд хөл хорионы хугацаанд вакцинд хамрагдсан иргэд хоёр дахь тунгаа хийлгэх, дараагийн ээлжийнхэн вакциндаа хамрагдах зэрэг хүлээлттэй байсан ч Засгийн газар хүний бөөгнөрөл гэсэн ганцхан үгээр ам таглав. Бодит байдал дээр хүний бөөгнөрөл нь хэрээс хэтэр ч, халдвар хамгааллын дэглэм мөрдөгдөж байгаа эсэхэд төрөөс хяналт, шаардлага тавьж байгаа зүйл байхгүй байна.

Мөн нэг өдрийн дотор төр, засгийн шийдвэр нь хэд дахин өөрчлөгдөж, яг яах нь тодорхойгүй энэ байдлаа хэзээ болих вэ? Өнөөдөр гэхэд л УОК-оос өглөө 09:00 цаг орчимд “шинжилгээ өгөх иргэд заавал цаг авсан байх ёстой” гэж мэдээлж байсан. Гэтэл үдээс хойш “иргэд шинжилгээний цаг авах шаардлагагүй” л гэх юм. Энэ мэт нэг гаргасан шийдвэртээ бат зогсож чадахгүй эргэж буцсан шийдвэр гаргадаг байдал өдөр болгон давтагдаж буй. Ямар нэгэн шийдэлд хүрчхээд иргэддээ мэдээлэх хэрэгтэй гэдгээ төр, засгийн эрх мэдэлтнүүд ойлгоосой билээ. Иймэрхүү байдлаар удаан үргэлжилбэл, манай улсын халдварын тоо улам нэмэгдэж, төр, засгийн эргэж буцсан, тодорхойгүй шийдвэрээс иргэд залхаж, улам эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл өндөр байна Ерөнхий сайдаа.

7
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
Зөв, гоёЗөв, гоё
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
ХарамсалтайХарамсалтай
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

16 thoughts on “Ямар ч хяналтгүй, үр дүнгүй “хөл хорио” болох нь Ерөнхий сайд аа

  • Avatar Anonymous says:

    Халдвар сүйд болох тул 15 хоног хэнд ч вакцин хийхгүй. Хоёр хоногийн дараа: “Ваkцинаасаа хоцорсон өндөр настнуудад вакцин хийнэ”

  • Avatar ayaya says:

    ene cne odoo ali ert ingej yarih bsiishde odoo hetsuu bnshuu ain dahij hol hoiro bol estoi alaltsiishuu tanartai haan bnuu zaan bnuu baavgai bn bugdentei n alaltsiishuu odoo nre buur helee nee yvmaar bn

  • Avatar Anonymous says:

    Yadaxdaa piuoo xorison bol yr dyntei boloxoor bailaa.Gadyyr sogtyy xymyys mash ix bainaa..

  • Avatar иргэд says:

    Цар тахал бүрэн хяналтанд орж хоёр аймаг ногоон бүсэд шилжсэн тийм чухал үед мэдэмхийрч хөл хориог задгайруулан сул тавьж улс орон даяар уг өвчнийг тарааж дэлхүүлчихээд одоо бол зүгээр нэг ам хаасан хөл хорио нэртэй юм боллоодоо,үнэхээр их хариуцлага алдсандаа,даанч яавдаа,энэ аюул хор хохирол олон хүний амь насыг хэн хариуцах вэ?

  • Avatar бид says:

    Бакзин нь байхгүй юм чинь юугаа хийхэвдээ

  • Avatar Эрэгцүүлэл says:

    МАН ын засагийн газар сонгууль бодоод ард түмний төлөө бодлого явуулахгүй байна . 3 хан сая иргэнийг туйлдуулж байна .

  • Avatar Иргэн says:

    Ийм хөл хорио гэж юу байхавдэээ ямар ч үр дүн алга 😡😡😡 ерөнхий сайдаа энэ асуудлаа шийдэж өг.

  • Avatar Зочин says:

    Одоо баларсаан

  • Avatar Зочин says:

    Нэг намын буруу дарангуйлал ингэдэг л юм байна . Өвчлөл үхэл хоёр хурдаа авлаа даа

  • Avatar Зочин says:

    ДЭМБ хятад вакцинд зөвшөөрөл өгөхгүй байхад оруулж ирж ард түмнээ туршилтын туулай болголоо Бараг хамгаалж чадахгүй 50 орчим хувьтай гэж хятадууд өөрсдөө хэллээ Одоо оросын вакцинаас хамгийн сайныг нь оруулж ирээч 3 сая иргэнээ бод МАН аа

  • Avatar Anonymous says:

    тэнэгтэж өгөх юм даа энэ засаг,одоо коронаг улам ихээр тараах ажлаа зохион бгуулалттай явуулж бна, энэ бол хорио нэртэй реклам,араар нь идэж уух юмаа хийж бна. хориогоо больж зогсоо…

  • Avatar өөжгий says:

    хорио нэртэй хохирол учруулдаг тэнэг засаг,хориогоо тавиа балайнууд угаасаа корона буурахгүй нь тоогий нь нэмж зарлахаа больцгоо.

  • Avatar Hi says:

    Hol horiond bgaad arhi uudag bgaa er,em 2toi zaluu teneg. Delguurt bugd arhi haagdah heregtei mergejlin xyunalt shalgaach. 300k awcan bol teneg arhi uussan

  • Avatar Anonymous says:

    Вакцинаа ч хийхгүй байж ард түмнээ доромжилсон эргүү малнууд

  • Avatar чимгээ says:

    зориуд хэдэн халтар цаасаар өлсгөлөн ард түмнээ хуураад цаагуураа ямар хор найруулж бна даа засаг аа? ёстой жинхэнэ хорчингууд юм даа….

  • Avatar ккк says:

    за нөгөө гайхуулаал гангараад 300 д гахаад байсан пивочид дугараач. Ерөнхий сайдиаа магтаач харъя