Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Шүдний өвчин” болсон Дархан-Уулын замыг дахин нэг зун хүлээх үү

       Үхлийн хэмээн нэрийддэг Улаанбаатар Дархан-Уул чиглэлийн замыг засаж, сайжруулах ажлыг 2018 онд эхлүүлсэн. 2019 онд ашиглалтад оруулах ёстой байсан эл хатуу хучилттай зам үеийн үед иргэдийн “шүдний өвчин” болдог гэхэд хилсдэхгүй. Шинэ замын гүйцэтгэл өнгөрсөн сард 100 хувь дуусах ёстой байсан. Гэвч гүйцэтгэл хангалтгүй байлаа. Үндэсний аудитын газрын дүгнэлтэд дурдсанаар энэ зун ч замын ажил дуусахгүй бололтой. Иргэдийг бухимдуулан байж хөл хориотой үед хятад инженерүүд оруулж ирээд ч замын ажлаа гүйцээж чадсангүй. Нэмж өргөтгөх шаардлагатай “тахир, дутуу” зам барьсаныг Үндэсний аудитын газраас тогтоосон. Тодруулбал, “Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.6 км авто зам” төслийнхөн гүйцэтгэгч компанитай ТЭЗҮ, Зураг төслийн гэрээ байгуулахгүйгээр ажлаа эхлүүлсэн. Хямд өртөг амласан хятад компани нь гэрээгээ цуцалсан. Мөн төслийн удирдлага дотоодын компанийн тендерт оролцох боломжийг хязгаарлаж, үнэ, хугацааг бодитой тооцоолоогүй, зохион байгуулалт муутай ажилласан зэрэг олон зөрчил гаргасныг албаныхан мэдээллээ.

   Эл төслийг хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банкнаас 84 сая ам.долларын зээл авахаас гадна хуучин замыг засахад 6.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа энэ үед Дархан-Уулын замын ажлыг бүрэн дуусгахын тулд дахин зээл авах уу. Эсвэл “тахир, дутуу” замаа хүлээж авах уу гэдэг асуулт хариултгүй бүрхэг хэвээр байна. Зам, тээврийн яамны сайд Л.Халтар өнгөрсөн хоёрдугаар сард “Дархны замын гүйцэтгэлийг ирэх сард 100 хувь дуусгана. Барилгын ажил явж маш сайн байгаа” гэж мэдээлсэн. Албаныхан том ам гарч, иргэдийг “дагздах”-даа аудитын шалгалт гэж байдгийг умартжээ. “За ахдаа үнэнээ л хэлчих” гэдэг шиг иргэдэд үнэнээ л хэлчих. Дархан-Уулын замаар тааваараа давхих хүсэлтэй иргэд маань дахин нэг зун хүлээх боллоо. Яг хэзээ, хэдэн сая ам.доллар нэмж зарцуулж “домог” болсон замын ажил 100 хувь дуусах вэ.

1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.