Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Н.Түвшинбаяр юу ч санахгүй байна гэжээ

Олон нийтийн анхаарлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд хамгийн их татсан мэдээлэл нь Булган нутгийн хоёр хүчтэн нэгнийгээ маш хүнд гэмтээж зодсон явдал байв. Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нутаг нэгт, жүдо бөхийнх нь бэлтгэлийг хангахад гол нөлөө үзүүлж, дэмжиж ирсэн Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатын тархи, толгойг гэмтээсэн нь олныг цочирдуулаад буй. Энэ сарын 2-ны үдэш Булган аймгийн АН-ынхтай уулзсаны дараа өөр нэг компанийн байранд очиж үргэлжлүүлэн архи ууж байхдаа маргалдсанаас ийм явдал болсон аж. Улмаар Э.Энхбатыг гэргий нь очиж авч, яаралтай тусламжийн автомашинаар ГССҮТ-д хүргүүлсэн бол Н.Түвшинбаяр тухайн шөнөдөө хаачсан нь тодорхойгүй, хэргийн газраас явсан байжээ. Тиймээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн ажилтнууд байж болох хаягуудаар нь хайж, өнгөрсөн бямба гараг хүргэсэн бөгөөд энэ хооронд Н.Түвшинбаяр “Интермед” эмнэлэгт толгойдоо битүү гэмтэлтэй гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байсан гэнэ.

Цагдаагийнхан түүнийг саатуулан хэлтэстээ хүргэж, мэдүүлэг авсан бөгөөд Н.Түвшинбаяр өмгөөлөгч Л.Данзанноровын хамт цагдаагийнханд сэжигтнээр тайлбараа өгсөн юм. Тэрбээр “Болсон явдлын юуг нь ч санахгүй нь, хэтэрхий их ууснаас согтсон” хэмээн мэдүүлсэн сурагтай. Уг нь цагдаа, прокурорынхон Н.Түвшинбаярыг сэжигтнээр тооцон цагдан хорих санал гаргахаар бэлтгэж байсан ч “Интермед” эмнэлгийнхэн “Тархины битүү гэмтэлтэй, гурав хоногтоо харзнаж, эмчилнэ” гэсэн учраас саатуулах боломжгүй болсон юм байна. Улмаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн байрнаас өөр хаалгаар гарган явуулж, эмнэлэгт нь хүргүүлсэн аж. Гурав хоногийн эмчилгээний дараа Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих саналаа прокурор, мөрдөх байгууллагаас шүүхэд хүргүүлэхээр төлөвлөж буй юм билээ. Улсын начин Э.Энхбатын бие маш хүнд байгааг ГССҮТ-ийнхөн хэргийг шалгаж буй хууль хяналтын байгууллагынханд тайлбарлаж, эхний ээлжид толгой, тархинд нь үүссэн хаванг шимэгдүүлэх, цаашлаад мэс засал хийж амийг нь аврах эмчилгээ хийнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Бэлтгэсэн: Г.Равжаа

46
ТэнэглэлТэнэглэл
12
Савж уналааСавж уналаа
11
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
6
Хөөрхөн юмХөөрхөн юм
5
Зөв, гоёЗөв, гоё
5
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

36 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

36 thoughts on “Н.Түвшинбаяр юу ч санахгүй байна гэжээ

  • Avatar Зочин says:

    Түвшинбаяр чинь хөөрхий ухаан алдаж санах төхөөрөмж нь байхгүй болтлоо балбуулсан хохирогч байна даа Яаж амь гараваа хөөрхий минь

  • Avatar Зочин says:

    Энхбат начин хүнд гар хүрэхээргүй зөв даруу залуу

  • Avatar Hashaa says:

    Tumriig bas nuhelch boldiishde udahgui bi chamaig ingej zodoh bolno

  • Avatar Zochin says:

    Yamar eriin shinjgui archaagui novsh ve…Hiisen heregtee ezen bolj chadahgui

  • Avatar Altansuvd says:

    ЭВ НЭГДЭЛ ӨГДӨГ ХҮМҮҮСИЙГ НЬ ГУТААЖ ХУЖАА СУРГУУЛЬ НЭЭЖ БҮХ ҮНЭТ ЗҮЙЛСЭЭР ЧИНЬ ТОГЛОЖ УСТГАЖ ДУУСЛАА ШҮҮ ДЭЭ. ЗАНДАНШАТАР ЧИНЬ БҮҮР ХУЖАА ЦАГДААТАЙ ХАМТРАХ ЯРИА ЯВНА. ИЙМ ЮМ ХИЙХ ХҮН ТИЙ ТОМ АМЖИЛТ ГАРГАДАГГҮЙ

  • Avatar Түвшинбаяраа больж үз... says:

    Түвшинбаяраа болоод өнгөрсөн зүйлийн араас ийм элий балай юм ярьж суугаад яах нь вэ! Зүгээр л архи их ууж, найзаасаа, түүний ойр дотныхноос болон нийт иргэд, ард түмнээсээ уучлалт гуйж байна гээд хэлчих УХАМСАР бас ЗОРИГТОЙ л бай. Ийм ялих шалихгүй, шалдар булдар өөрийгөө хацайлсан юм ярих бүрт чинь ард түмэн өөрт чинь улам л таагүй хандах нь лав шүү!!!…

  • Avatar Irgen says:

    Archaagu shees ve uhsen atsnii chn hudulmuriin baatar gaviyat hun bhavde hurdan yaliig ni uuruul. Medal ni huraagdsan gesen ashgu2

  • Avatar Anonymous says:

    Hundelj l boddog bolohoos uulzaj uzsen bish, yostoi sejgiin zavaan amitan bnashd. Huchirhiilegchdiig hzee ch bitii uugshuul

  • Avatar Anonymous says:

    сайхан найзыгаа хайрлаад цохиж ч чадахгүй баймаар юм ямар муухай сэтгэлтэй хүн гэхээр ийм байдаг бнаа

  • Avatar Буянаа says:

    Архи уухаараа харгис хэрцгий садист авир гаргадаг Түвшинбаярыг Энхбат сайн мэднэ. Тэднийг уулзуулж архидалт зохион байгуулсан Гал-эрдэнэ гэгч новш бас буруутай. Жэнкогийнхоо суганы үсийг хийж явдаг энэ бяцхан луйварчин одоо хаа бна?

  • Avatar хуульч says:

    Архидан согтуурч хүнд г/х үйлдээд санахгуй байгаа бол хүндрүүлэн үзэх шалтгаан мөн!

  • Avatar зочин says:

    Түвшинбаяраа одоо ичиж амьдар!!!!!! яаж ингэж ярьж чадаж байна найзаа хэрцгий хүний ёс зүйгүи балмад зодож үхлүүт болгочхоод арьсаа хамгаалсан юм яриад, ес зүйн хариуцлагаа хүлээж албан тушаалаа өг хийсэн хэргиинхээ ялаа эдэл

  • Avatar Anonymous says:

    Өөр хүн зодсон бол аль хэдийнэ бариад хийсэн шүү дээ одоо зодсон нутгын дүүгээ хөл дээр нь босго чи ард иргэдийн хайрыг даагаагүй биеэн тоосон байдал чинь мйм байдалд хүргэсэн чамд өмгөөлөгчөөр яадгын хүн амиан тавих гэж бна хүмүүсийн сэтгэл тавьгүйтэж даралтыг хөдөлгөж байна Архины дэлгүүр Архины үйлдвэрийг хаамаар байна энэ хямраат

  • Avatar . says:

    Novsh ve novsh cni

  • Avatar Zochin says:

    Iim.khorio. tseeriin.yed. yun.khural. tsuglaan.arkhi dars be.zambaraagyi. boljee.

  • Avatar hghg says:

    Тэр янхан хүүхэн нь сэтгүүлч ETV-ийн захирал Ганзул гээд л бичээд байх юм. Хүнийг их муухайгаар хэлэх юмаа.

  • Avatar иргэд олон түмэн says:

    Өнгөн талаас нь харвал Түвшинбаяр бусдыг зодсон гэмтээсэн гэх зүйл харагдах,Энхбат гэгч хохирогчын талаар нэг эмэгтэй тоолж барашгүй олон оёдол тавиулсан гэж ярьж,хэвлэлийн нэг тэнэг толгой яг тэр чигээр нь олон нийтэд тараасан байгаа юм,тоолж барашгүй оёдол тавиулах гэж ер нь байх уу?эцсийн дүндээ архины л хар гай,АН-ын л хар гай,нэр дэвшсэн хоёр хүнээс болж маргалдаж эхэлсэн гээ биздээ,Булганаас хуралд ирсэн гэх тэр архины лүүнүүдийг шалгаж шийтгэх хэрэгтэй,Булганыхан будилаантай-будаан дээрээ зодоонтой гэдэг ч үнэн л юм байнадаа,АН-ын энэ нэг балай сонгууль хурал болоогүй бол ийм хэрэг юу гэж гарах билээ

  • Avatar Anonymous says:

    😅😅🥰

  • Avatar Bold says:

    Буруу л мэдүүлэг өгсөн байна.Өмгөөлөгч муу байна

  • Avatar Монгол хүү says:

    Амьдралдаа олон удаа сонирхож, шахагдаж, гомдож, баярлаж, хөөрч, сагсуурч, ядарч зүдэрч, амарч зугаалж, найрлаж, дарвиж, сагсуурч, сагаж, сайрхаж, зулгүйдаж, ажил төрөл бүтээх, амраглаж, аялаж, олон эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, гадаад, дотоод, дээд, доод хүмүүстэй сархад хүртэж явсан эрчүүд олон бий байх аа… Ингэж идэж ууж явахад тухайн цагт хамт байгаа хүмүүс, орчин нөхцөл, идэж ууж байгаа идээ, ярианы сэдэв, сэтгэл санааны байдал, эрүүл мэнд, цаг агаар, бусдын нөлөөллөөс болж гэнэт ухаан балартах, тэгсэн мөртлөө хэлэхгүй гэснээ хэлэх, хийхгүй гэснээ хийсэн, бодож төсөөлч байгаагүйгээ зүйлээ ярьж хэлж хийж бусдыг гомдоож, гэмтээж сэтгэлийг нь шархлуулсан зүйл үнэхээр байдаг юм шүү… Дараа нь бодоод, гайхаад, харамсаад, өөрийгөө зүхээд ч бардаггүй тохиолдол үнэхээр л байдаг юм шүү дээ хүмүүсээ…!!! Хоёр хүн асуудал гаргасан л бол дан ганц нэгнийх нь буруу гэхэд арай л өрөөсгөл мэт…байдаг даа… Сэтгэлээсээ л бичлээ та нар минь тунгаавал тунгаагаарай

  • Avatar Зочин says:

    Тасарсан хүн хэргийн газраас машинаа унаад зугтдаг айн??? Согтуугаар авто машин унасан, хэргийн газраас зугтсан, худлаа мэдүүлэг өгсөн гээд хэрэг нь улам нэмэгдэх юм бна. Найруулагч очсон гэсэн зохиол шинээр төрөхнээ. Хууль шударга эсэхийг одоо л харая.

  • Avatar Anonymous says:

    Сар бүр 7 саяыг авдгыг энэ далимаар болиулмаар бна. Ухамсар муутай хүн энэ их мөнгийг үхэн үхтлээ авна гэхээр бяр нь амтагдаад бдаг юм болов уу?

  • Avatar Zaya says:

    Zailaa xargis nowsh

  • Avatar Иргэн says:

    Ишиг эвэр ургахаараа эхийгээ мөргөнө гэж энэ дээ.боловсрол аргагүйд дутаж байна даа тэгээд мөнгө хүнийг эвддэг.одоо яая гэхэв юуч санахгүй байгаа.юмуу юу л бол бүдэг бадаг ч гэсэн санах л ёстой.хайран нэр төр хайр хүндэтгэл харамсалтай.эх үүсвэр нь Булганы дарга нар архидан гай шүү дээ.

  • Avatar Anonymous says:

    Энэ ердөө ч архитай холыоотой хэрэг биш юм шиг бгаам даа, тэр эрдэнэбат гал-эрдэнэ гээд дарга нар түвшинбаярт даалгавар өгч зодуулсан юм шиг бгаам даа

  • Avatar buy hydroxychloroquine online without says:

    buy hydroxychloroquine online without http://hydroxychloroquined.online/

  • Avatar garage door opener says:

    Simply desired to express Now i’m relieved that i came
    on the web site! http://caidenpostsgaragedoor.trexgame.net/fascination-about

  • Avatar Scotty says:

    Everything is very open with a precise description of the issues.
    It was truly informative. Your site is very helpful.

    Thank you for sharing!

  • Avatar Humberto says:

    What’s Happening i am new to this, I stumbled upon this
    I’ve discovered It absolutely useful and it has helped me out loads.
    I’m hoping to contribute & help different users
    like its aided me. Great job.

  • Avatar Wyatt says:

    You’ve made some decent points there. I looked on the internet to find out more about the issue and found most
    people will go along with your views on this web site.