Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын нууц товчооны бүрэн эхийг монгол бичигт хөрвүүлэн Архивын ерөнхий газрын хойморт заллаа

Монголын ард түмэн олон зууныг өртөөлсөн үндэсний соёлын гайхамшигт өв санг бүрдүүлсний дотор ном судрыг эрдмийн дээд эрдэнэ хэмээн сүслэн бүтээж, үнэт эдээр баринтаглан хоймортоо залж, үр удмаараа гэгээрч боловсрон, дээдлэн хадгалж ирсэн уламжлалтай. Тиймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгч 2004 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр “Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай” Зарлиг буулгаж байсан.

  “Монголын нууц товчоо”-г өнөөдөр Үндэсний төв архивын Улс төрийн нам, олон нийтийн байгууллагын баримтын архивын архивч Ц.Баярманлай Их Монгол улсын 800 жилийн ойд зориулан гаргасан “Монголын нууц товчоо”-ний сонгомол эхээс хуулбарлан монгол бичгээр бичсэн бүтээлийг Архивын ерөнхий газрын хойморт заллаа.

  Энэхүү бүтээлийн гарчгийг монгол бичгийн модон барын тигээр бичиж, ард талд нь “Гэрэгээг” байршуулж, дайн байлдаанд явж буй баатруудыг дүрсэлсэн бэхэн зурагтай хослуулан, 160*540 см хэмжээтэй бүтээжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.