Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, их хурлаа хойшлууллаа

Өнгөрсөн баасан гарагт МАН-ын Удирдах зөвл өл өдөржин хуралдаж, намын дотоод асуудлаа хэлэлцжээ. Ирэх сарын 1-нд товлоод байсан их хурлаа зургадугаар сар хүртэл хойшлуулах, намын баяраа гуравдугаар сарын 1-нд биш, энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэх шийдвэрийг уг хурлаас гаргасан байна. Өнгөрсөн сарын 10-нд МАН бага хурлаа цахимаар хийж, ээлжит ХХХ их хурлыг 100 жилийн ойн өдрөө буюу ирэх сарын 1-2-нд хуралдуулахаар, уг хуралд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс 1111 төлөөлөгч сонгон оролцуулахаар тогтсон юм. Их хурлаар хэлэлцэх гол асуудал нь намын даргыг солих бөгөөд 100 жилийн ойн баярын өдрөөрөө ийм зүйл ярих зохисгүй, тэгээд ч ийм чухал асуудлыг цахимаар биш, нүүр нүүрээ харж ярилцах хэрэгтэй гэсэн санал гишүүдээс гарсан байна. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг их хурлаас биш, бага хурлаас тодруулах дүрэмтэй. Тиймээс ХХХ их хурлыг ингэж яаран сандран, тохиромжгүй цаг үед, цахимаар хийх хэрэггүй гэсэн шийдэлд хүрсэн байна.

Бэлтгэсэн: А.Амар

1
Зөв, гоёЗөв, гоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, их хурлаа хойшлууллаа

  • Энхтунгалаг says:

    Зөв шийдвэр.дэмжинэ

  • иргэд олон түмэн says:

    Зөв шийдвэр дэмжинэ,ер нь нэг их ой энэ тэргэх хэрэггүй юм.

  • зочин says:

    ulstor.mn сайтанд бичигдсэн бна ,та нар хэвлэлдээ гаргаж бичээ. УянгаГ.УЯНГА: ИЙМ ХҮНЭЭР ЕРӨНХИЙ САЙД ТАВЬСАН МOНГОЛ ӨӨРӨӨ ГYТАМШИГТАЙ Монголд нэг хүний засаглал-авторитари дэглэм тогтсон гэж эх орноо муулж, аль муугаар харлуулж өчүүхэн амиа хоохойлох эрх олж авах гэсэн юм биз дээ! Тэр энэ худал сенсаацаараа цагаачлах эрх хүсэх гэж байгаа юм шиг хар төрөөд явчихлаа. Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Роберт Амстердам гэгч “Цагаан ном” гээчийг гаргаж “Ч.Сайханбилэгийн эсрэг явуулж байгаа мөрдлөг хавчлага, түүний хэлмэгдэл” гэгчээр жишээ татан англиар тарааж Монголыг дэлхий нийтэд “шившиглэх” юм байна л даа