Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН их хурлаа хойшлууллаа

АН их хурлаа энэ сарын 16-нд хийхээр товлоод байв. Тус хурлаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялагдал хүлээсэн шалтгаанаа ярилцаж, намын удирдлага, зохион байгуулалт, дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг асуудал хэлэлцэх хүлээлт үүсээд буй. Гэвч Гамшгийн тухай хуулийн дагуу бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр Засгийн газраас гаргасантай холбоотойгоор даваа гарагт товлоод байсан их хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

АН-ын их хуралд 21 аймаг, 365 сумаас 1200 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд тэд ирэх боломжгүй болсон. Хурлаа цахимаар хийх сонголт байгаа ч нам нийгмийн хариуцлагын хүрээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үеийн горимыг дагаж, тав хоногийн хугацаанд ямар нэг арга хэмжээ зохион байгуулахгүйгээр шийдсэн аж. Их хурлаар хэлэлцэж шийдэх нэн тэргүүний бөгөөд хамгийн том асуудал нь намын дүрэмд өөрчлөлт оруулах юм. Намын дүрэмд “ҮБХ-ноос санал болгосон 18 хүртэлх тооны нэр дэвшигчийг хэлэлцэн, нууц санал хураалтаар авсан саналаар нь эрэмбэлэн, хамгийн их санал авсан есөн нэр дэвшигчийг Дотоод хяналтын хорооны гишүүнээр батална. Дотоод хяналтын хорооны гишүүний орон гарсан тохиолдолд эрэмбэлэгдсэн саналын дарааллаар удаах нэр дэвшигчийг нөхөн сонгогдсонд тооцож, ҮБХ батламжилна. ҮБХ-ноос санал болгосон 23 хүртэлх тооны нэр дэвшигчийг хэлэлцэн, нууц санал хураалтаар авсан саналаар нь эрэмбэлэн, хамгийн их санал авсан 11 нэр дэвшигчийг Дотоод сонгуулийн хорооны гишүүнээр батална. Дотоод сонгуулийн хорооны гишүүнээс орон гарсан тохиолдолд эрэмбэлэгдсэн саналын дарааллаар удаах нэр дэвшигчийг нөхөн сонгогдсонд тооцож, ҮБХ батламжилна” гэх мэтийн заалт бий.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.