Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол бахархлын өдөр төв талбай гар урчуудын бүтээлээр алаглах нь

Энэ сарын 16-нд тохиох Монгол бахархлын буюу Чингис хааны төрсөн өдөр нийслэлийн төв талбайд Улаанбаатар хот болон бүхий л аймаг, сумын гар урчуудын бүтээл, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлт болох аж. Дараа өдрөөс нь гар урчуудын бүтээлийг “Их Монгол” үзэсгэлэнгийн танхим, Урчуудын эвлэлийн “Арт” галерей зэрэг дөрвөн газарт үзүүлэх юм байна. Ямар төрлийн бүтээгдэхүүнийг хаанаас сонирхож болох талаарх мэдээллийг нээлтийн үеэр авч болох нь. Уг үзэсгэлэн худалдааг “Монгол бахархал” сангийн үүсгэн байгуулагч, тэргүүн, үндэсний сурын спортын дэд мастер Ч.Ууганцэцэг санаачлан, зохион байгуулж байна. Үндэсний өв, соёлоо хамгаалах, хадгалах, бүтээгчдийг дэмжих чиглэлд үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага үе, удам дамжсан гар урчуудын ур ухаан шингэсэн өв, соёл, уламжлал нь монгол үндэстний оюуны дархлааны нэгээхэн хэсэг хэмээн үзэж буй тул өнөө цагийн залууст энэ тухай ойлголт өгч, улмаар уг санаанд тулгуурласан мэдээллийг олон улсад түгээх нь тусгаар Монголоо дангаар нь товойлгоход нэмэр болно гэж үздэг аж. Үндэсний шилмэл урчуудын хэмээн тодотгож буй уг цугларалтад оролцохоо мэдэгдсэн урчуудын тоо өдгөө 300-д хүрчээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.