Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХОТУЛУН ГҮНЖ: Жилийн өмнө тийзэрээ цацсан анхны Монгол кино

“Шүүдэр продакшн” түүхэнд Хотол цагаан, Хотулун гэж алдаршсан Сарангэрэлт гүнжийн тухай тулаант киног бүтээж буй. Ирэх жил нээлтээ хийхээр төлөвлөсөн уг киноны тийзэр буюу товч танилцуулгыг кино багийнхан олны хүртээл болгов. Өгөдэй хааны гуч охин Хотулун гүнжийг алдарт аялагч Марко Поло шагшин биширч түүх сударт энэ тухайгаа тэмдэглэн үлдээсэн. Мөн Италийн суут хөгжмийн зохиолч Пуччини “Турандот” дууриа Монголын Хотулун гүнжийн түүхээс сэдэвлэн бичсэн гэдэг.  Хубилайг Хятад ёсонд оров хэмээн Хайду хаан илт давуу хөрөнгө, хүчний эсрэг 40 гаруй жил тэмцэхэд Хотулун гүнж эцэгтээ түшиг тулгуур болж, манлайлан тулалдсан түүхтэй. Хотулун гүнж алтан ургийн бүсгүй боловч эгэл цэрэгтэй хайр сэтгэлээрээ гэрлэсэн содон түүхийн эзэн. Хотулун гүнжийн дүрийг Оросын Театр, урлагийн их сургуулийн төгсөгч, залуу жүжигчин М.Цэрэндолгор бүтээж буй. Киноны ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг нар ажиллаж байна. Кино нээлтээсээ жилийн өмнө танилцуулгаа түгээсэн нь Монголд анхны тохиолдол аж. “Монгол мохошгүй” уриатай уг киноны тийзэрийн хөгжмийг Г.Даваахүү бичсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.