Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

П.Наранбаяр: Бид сонгуульд оролцох эрхээ авахын тулд хурц тэмцлийн хэлбэр рүү ороход ч бэлэн байна

Өнөөдөр орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхээ авч чадаагүй Хөдөлмөрийн үндэсний намын гишүүд эсэргүүцэл илэрхийлэн Сүхбаатрын талбай дээр жагслаа. 

Энэ үеэр ХҮН-ын Бодлого, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга П.Наранбаяр хэлэхдээ “Монгол Улсын шүүх хэний дохиогоор ажиллаж байгаа, яаж улс төржсөнөө харуулж байна. Захиргааны хэргийн шүүгч  захирамж гаргаад бүхэл бүтэн улс төрийн хүчнийг сонгуульд оруулахгүй болж, сонгогч, сонгогдогчдийн эрхийг зөрчлөө. Ийм хар өдөр өнөөдөр эхэлж байгаад туйлын их харамсаж байна. 

Ардчилсан нам өөрийнхөө ардчиллын үнэт зарчмыг уландаа гишгэж байна. Монгол Улсын шүүх, төрийн эрх мэдэлтнүүдийн дохиогоор ажилладаг байж болохгүй. Энэ гаргасан захирамжийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бид сонгогчдынхоо эрхийг хүндэтгэж, орон нутгийн сонгуульд оролцох эрхээ заавал авахын төлөө тэмцэнэ. Цаашлаад суулт зарлана. Мөн хурц тэмцлийн хэлбэр рүү ороход ч бэлэн байна” гэсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “П.Наранбаяр: Бид сонгуульд оролцох эрхээ авахын тулд хурц тэмцлийн хэлбэр рүү ороход ч бэлэн байна

  • zochin says:

    энэ хужаа царайтай юм одоо болиосоо доо. Хүн өөрийгөө мэдэхгүй юмдаа

  • zochin says:

    ta nar bol hend ch hereggvi hognuud ard tumen teneg bish

  • Иргэн says:

    Их ухаантан Наранбаяр гуай!!! Намын чинь товчилсон хэлбэр давхардчихсан тул бүртгээгүй гэдгийг ойлгохгүй байгаа юм уу. Ямар азаар “шинэ монгол”-д хүүхдээ оруулсангүй вэ. Өөрийгөө боловсролын магнат гэчих шахаад байсан нөхөр чинь тэмцлийн хурц хэлбэр ч гэх шиг. Та нар шиг солиотой юмнуудыг дээрээс хараад зохицуулчихсан байхаа. Сэнтийний төлөөх сэтгэлийн хөөрлөө дарж үз. Сургуулийн чинь нэр хүндэд нөлөөлөөд эхэлчихсэн.