Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын гишүүн С.Эрдэнэд АТГ-ынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай баттай эх сурвалжууд мэдээлэв. Энэ талаар АТГ-ынхнаас тодруулахыг хүсэхэд “Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй. Сар бүрийн 25-нд хийдэг хэвлэлийн хурлын үеэр шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн талаар холбогдогчдынх нь нэрийг хэлэлгүй мэдээлэл өгсөн ч НПГ-аас албан бичиг ирүүлж, хэрэг бүртгэлтийн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй, шүүхэд шилжүүлсэн хэргийг мэдээлэхгүй байхыг удаа дараа анхааруулсан” гэсэн юм. 

АН-ын даргад ойрын нэгэн нь “С.Эрдэнэ даргад хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээлэл худлаа” хэмээв. Харин прокурорын байгууллагын хэд хэдэн баттай эх сурвалж “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь үнэн юм билээ. Шалгаад гэм буруутай, эсэхийг тогтоосны дараа л тодорхой мэдээлэл өгөх боломжтой шүү дээ. Иргэдээс ирүүлсэн гомдолд Нийгмийн даатгалын болон Тэтгэврийн санд их хэмжээний хохирол учруулсан гэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч хувьдаа завшсан хэмээх, “Найрамдал” зуслангийн орчимд авсан газрын асуудал гээд хэвлэлээр удаад дараа гарч буй мэдээллийг шалгуулах тухай дурдсан гэсэн. Хяналтын прокурор, мөрдөгч нь тухайн гомдолтой танилцсан учраас дэлгэрэнгүй мэдээлэлтэй байгаа байх” гэлээ.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

0 thoughts on “УИХ-ын гишүүн С.Эрдэнэд АТГ-ынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ

  • Ямар ч ажил хийгээгүй байж яаж ийм их байшин сав, амралтын газартай болдог юм бол?

  • Баатар says:

    Анх зах зээл эхлэхэд л ганзагын наймаа хийж хөл дээрээ боссон, ядарсан зүдэрсэн олон түмэнд хэрэгтэй өчнөөн хууль санаачилж батлуулсан жишээ нь нийгмийн даатгал нөхөн тооцох хууль санаачилж батлуулж олон мянган хүнд том буян болсон шдэ намын хар пиар дагаж намирсан махан толгойнууд минь Эрдэнийг шүтэж амьдардаг за

  • Зочин says:

    Авилагачид АРДАЧЛАЛ ыг булшлах гэж олон янзаар үзэж байна даа.