Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Хулан: Ковид тусаад эдгэрсэн хүүхдэд үхлийн аюул дагуулах кавасаки-төст синдром үүсэх эрсдэлтэй

Манай улсад бага насны хүүхдүүд ковидоор өвчлөх нь нэмэгдэж байна. Халдвар авсан хүүхдүүд голдуу эмнэл зүйн шинж тэмдэггүй, хөнгөн, хүндэвтэр  хэлбэрээр өвчилж байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Хэдий тийм боловч халдвар аваад эдгэрсний дараа хүндрэл үүсэж байгааг дэлхийн олон эрдэмтэд судалжээ. Тухайлбал, Итали улсад “Ковид 19”-ийн халдвар авсан хүүхдэд Кавасаки-төст синдром анх илэрчээ. Энэ нь эмнэл зүйн шинж тэмдгээрээ 1967 онд доктор Т.Кавасакийн нээсэн Кавасаки өвчинтэй ижил аж.

Хүүхэд халдвар аваад эдгэрсний дараа үүсэж болох хүндрэлийн талаар МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, генетикч, дэд профессор, доктор Ж.Хулантай ярилцлаа.

-Халдвар аваад эдгэрсэн хүүхдүүдэд Кавасаки-төст синдром илрээд буй. Кавасаки-төст синдром гэж яг ямар өвчнийг хэлдэг вэ?

-Дэлхий нийтэд уг синдромыг “Ковид 19”-өөс хамааралтай мультисистем буюу дотор эрхтний үрэвсэл гэж нэрлэж байгаа юм. Кавасаки-төст синдромоор голдуу сургуулийн насны хүүхдүүд өвчилж байна гэсэн судалгаа гарсан.

Уг өвчин нь коронавирусийн халдвар авсан тохиолдолд илрэхгүй. Харин өвчлөлийн дараа хэдэн долоо хоног эсвэл  халдвартай хүнтэй хавьтсаны дараа илэрч эхэлж байна гэсэн мэдээлэл байна.

Кавасаки-төст синдромоор хүүхэд өвдсөн тохиолдолд полисистем гэмтэж өвчлөгчдийн 90 хувь цочролд ордог. Өөрөөр хэлбэл, хүүхдийн дархлааны систем илүүдэл гипериммун хариулдаг дисфункциональ төрлөөр ажиллаж дархлаа хэт идэвхжинэ.

Үүнээс гадна Кавасаки өвчин нь васкулитын системийн бүлэгт хамрагддаг. Маш энгийнээр тайлбарлавал, дархлааны хэт идэвхжлээс үүсдэг синдром гэж ойлгож болно. Кавасаки өвчнөөр голдуу 2-5 настай хүүхдүүд өвчилдөг. Энэ талаар сүүлд тайлбарлая.

-Тэгвэл Кавасаки-төст  өвчнөөр хүүхэд өвдсөн эсэхийг яаж мэдэх вэ?

-Судалгаанаас харахад хамар залгиурын сорьцод ПГУ-аар вирус илэрдэггүй. Харин цусанд IgM эсвэл IgG шинжилгээгээр тогтоодог. IgG өвчлөл эхэлснээс гурван долоо хоногийн дараа илэрдэг.

-Кавасаки-төст синдромын үед ямар хүндрэл үүсэх вэ?

-Коронавирусийн халдвар авсан хүүхэд хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа. Харин эдгэрсний дараагаар дархлааны хэт идэвхжил үүсэж, хүүхэд элэг, бөөр, зүрх, амьсгалын дутагдалд ордог.

Тодорхой хэлбэл, өндөр халуурах ба эмэнд халуун буухгүй эсвэл муу бууна. Салст болон арьсан дээр тууралт гарах, хөлийн ул, гарын алга хавагнах ба холцруутах, уруул тод улаан өнгөтэй болох, нүд улайх, хоолой улайх зэрэг шинж тэмдэг илрэх ба эдгээр нь амь насанд аюулгүй. Харин дотор эрхтний үрэвсэл, зүрх судсанд үүсэж байгаа өөрчлөлтүүдээс болж зүрхний цохилт хурдсах улмаар амьсгаадах, даралт ихсэх мөн ходоод гэдэс, бөөрөнд гарч байгаа өөрчлөлтүүд амь насанд аюултай. Хүндрэл маш хурдацтай явагддаг ба хэдэн өдрийн дотор сэхээний тасаг руу шилждэг өвчин.

Ковидын дараах хүндрэл үүсэх магадлалтай тул анзааргатай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 2-3 сар маш анхааралтай байх нь чухал. Томуу, томуу төст халдварын үед хэрэглэдэг вирусийн эсрэг эмээр эмчлэх нь маш эрсдэлтэй.

-Кавасаки-төст синдромыг өдөөгч хүчин зүйл гэж байгаа болов уу?

-Зарим эмч нар эмчилгээ буруу хийснээс  дээрх нөхцөл байдал үүсэж байна гэж үзэж буй. Үүнд “Ковид-19” болон бусад халдварт өвчний нэг адил вирусийн эсрэг эм хэрэглэдэг нь зарим хүүхдүүдэд Кавасаки-төст синдром үүсэх шалтгаан болж байгааг эрдэмтэд хэлж байна. Учир нь эдгээр эмэнд интерфероны нийлэгжлийн индуктор, дархлааны системийн стимуляторууд байдаг. Кавасаки-төст синдром нь дархлааны хэт идэвхжилээр үүсдэг. Эцэг, эхчүүд учрыг ололгүй вирусийн эсрэг өөр өөр эмийг нэг дор өгөх нь маш аюултай. Нөгөө талаар цитокиний шуурга нь TNF-альфа ба INF-гамма гэх хоёр сигналын уургийн хэт нийлэгжилттэй холбоотой байна. Вирусийн эсрэг эм нь INF-гаммаг агуулна. Жишээ нь анаферон вирусийн эсрэг эм интерферон (ИФН α/β), гамма-интерферон (ИФН γ) агуулдаг.

-Дээр дурьдсан Кавасаки өвчин  Кавасаки-төст синдром хоорондоо ялгаатай юу?

-Кавасаки өвчин 2-3 настай хүүхдүүд илүү өртөмтгий, байгаа бол таван настай хүүхдүүдэд ховор тохиолдох ба ямар нэгэн халдварын ул мөр үлдээдэг. Үүнээс гадна тухайн хүүхдийн генетикт нөлөөлдөг байж болзошгүй гэж үздэг. Зүрх судасны асуудал үүсгэдгээрээ мөн л амь насанд аюултай. Уг өвчний илрэх гол шинж тэмдгүүд нь халуурах, тууралт гарах, нүд улайх, амны хөндий, хоолой улайх, хүзүү орчмын булчирхай томрох, гар, хөл хавагнах, , амьсгаадах, зүрх, гэдэс өвдөнө.

Харин Кавасаки-төст синдромыг мультисистемийн үрэвслийн синдром ба “Ковид-19”-тэй холбон тайлбарлаж халдварын дараах синдром гэж үзэж байгаа юм. Голдуу “Ковид-19”-ийн халдвар авснаас хойш хоёроос гурван долоо хоногийн дараа үүсэж байгаа тухай мэдээлж байна. Тухайлбал, “Ковид-19”-халдвартай 21 настай залуу Кавасаки-төст синдромоор өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн.

Цар тахалд өртсөн улс орнууд хүүхдийн Кавасаки-төст синдромд бэлтгэлтэй байхыг анагаахын  экспертүүд анхааруулж байна.

“Ковид-19” халдвар авсан хүүхдүүдийн 80 хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн өвдөж байгаа боловч Кавасаки-төст буюу мультисистемийн үрэвслийн синдром үүсэж болзошгүй байдгаараа аюултай. Хүүхдэд шинж тэмдэг илрээгүй, эцэг, эх нь мэдээгүй үед хүүхэд гэнэт халуурч, шинжилгээ хийхэд эсрэг бие тодорхойлогдсон тухай олон улсын зөвлөх эмч нар бичиж байна.

Хамгийн эрсдэлтэй нь мультисистемийн үрэвслийн синдромоор амьсгалын эрхтэн, зүрх, уушги, ходоод гэдэс гэмтдэг. Гэхдээ Кавасаки-төст синдром эмчлэгддэг. Үүнд эцэг эхчүүд анхааралтай байж цаг алдахгүй эмнэлэгт хэвтүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, хэдий чинээ эрт эмчилгээ эхэлнэ төдий чинээ эмчилгээ үр дүнтэй байх болно. Дахин хэлэхэд заавал эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай.

-Тэгвэл Кавасаки өвчинтэй хүүхдүүдийг яаж эмчлэх вэ?

-Кавасаки өвчин, мультисистемийн үрэвслийн синдромын эмчилгээтэй ижил байдаг. Эмнэл зүйн шинж тэмдэг шууд илрэхгүй байж болно. Харин цусны шинжилгээгээр тодорхойлогддог. Гэхдээ бяцхан өвчтөний биеийн байдлаас хамаарна. Эмч нарын баг ажиллах шаардлага гарна. Өөрөөр хэлбэл, зүрхний эмч, гастроэнтеролог (ходоод гэдэс, элэг цөсний эмч), бөөрний эмч гэх мэт бүхэл бүтэн нэг баг ажиллах шаардлага үүсдэг.

-Кавасаки-төст синдром “Ковид-19”-өөс өмнө гарч байсан болов уу?

-Томуу, томуу төст өвчний хүндрэлийн нэг шалтгаан Кавасаки-төст синдром байдаг. Мөн  хатгалгаа үүсэж болно. Херпес вирусэд хамрагддаг салхин цэцгийн халдвар авснаар энцифалит, Эпштейна-Баррын халдварын үед дэлүү томорч хагарч болно. Ийм хүндрэлүүд мянгад нэг тохиолддог. Үүнтэй адил Кавасаки-синдром элбэг тохиолдохгүй.

-Коронавирусийн халдварын дараа өөр ямар хүндрэл үүсэж болох вэ?

-Хүүхдэд уушгины асуудал үүсдэг. Хөнгөн бол наранд шарах, инфра улаан гэрлээр шарж болно. Хөнгөн дасгалууд хийлгээрэй. Хүндэвтэр болон хүнд бол эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай. Ямар ч халдварын дараа хордлогод орох нь их. Ийм тохиолдолд өглөө орой нүүрс өгч болдог. “Ковид-19” халдварын дараа хүүхэд удаан хугацаагаар 37 хэм хүрч халуурч байгаа тухай гадаадын эмч нар бичиж байгаа. Үүнийг вирус алга болсон ч вирусийн хэсгүүд үлдэж дархлаа түүнд хариулаад байна гэж тайлбарлаж буй.

-Залуу хүмүүс эндэж байгаагийн гол шалтгаан юу вэ?

– Доктор Каннеганти “Ковид-19” халдвартай өвчтөнүүдэд элбэг тохиолдож байгаа цитокин дээр анхаарлаа хандуулж хулгана дээр туршилтаа хийсэн. Хулгана дээр хийсэн сүүлийн үеийн судалгаанаас коронавирусээс үүдэлтэй цитокины шуурга нь TNF-альфа ба INF-гамма гэх хоёр сигналын уургийн хэт нийлэгжилттэй холбоотой байна. Энэ хоёр нийлж ажилласнаар үрэвсүүлж улмаар эд эрхтнийг гэмтээж үхэлд хүргэж байна гэж үзээд, эдгээр уургуудын эсрэг эсрэг бие  хэрэглэжээ. Туршилтаар “Ковид-19” хүндэрсэн үед уг эсрэг биеийг  хэрэглэж эндэгдлээс хамгаалж болох юм байна гэсэн дүгнэлт гарсан.

Туршилтын эхэн үед цитокинуудыг нэг нэгээр туршиж үзэхэд “Ковид-19”-ийн хүндрэлийн шинж илрээгүй. Цаашлаад цитокинүүдээ 28 хоршил үүсгэн туршихад  хос хулгануудыг үхэлд хүргэсэн. Энэ хоршил TNF-альфа ба INF-гамма байсан ба энэ хоёрын үүсгэж байгаа процесс PANoptosis гэдэг нэрийг авсан. PANoptosis нь эсийг үхэлд хүргэдэг гурван замыг асаадаг байна. Энэ гурван замыг пироптоз, апоптоз, некроптоз гэх ба энэ гурав ялгаатай ажилладаг ч бүгд эцсийн бүлэгт эсийг үхэлд хүргэнэ. Энэ гурвын ажиллаж байгаа зарчим нь халдвартай эсийг устгаж эрүүл эс болон хэсгийг халдвараас хамгаалж байна.

-Үүнээс хамгаалах боломж бий юу?

-TNF-альфа-ийн нийлэгжилтийг “Омега-3” дарангуйлдаг. TNF нь хавдрыг дарангуйлагч уураг байдаг. Зарим хүнд энэ уураг нь хэт өндөр нийлэгждэг. Ийм хүмүүст үрэвсэл их явагддаг ба үүнээс хавдар үүсэж болдог. Энэ нь “Ковид-19”-ийн үед “Омега-3”-ыг хэрэглэж байхад цитокины шуургаас хамгаалах магадлалтай. Гэхдээ байнга хэрэглэх нь сайн зүйл биш гэсэн үг.

-Коронавирусийн үед насанд хүрэгсдэд ямар хүндрэл үүсэж болох вэ?

-Амьсгалын дутагдал, хатгалгаа хурц уушгины гэмтэл, үрэвсэл-синдром, поли-эрхтний дутагдал, тромбоэмболи-цус бүлэгнэх эрсдэлтэй. Эмнэлэгт эмчлүүлсэн хүмүүсийн 16-30 хувьд артер эсвэл  венийн судсанд цус бүлэгнэл илэрсэн байна.

-Коронавирусийн үед яагаад цус бүлэгнэл үүсдэг вэ?

-Одоогоор эрдэмтэд гурван шалтгааныг илрүүлээд байна. Нэгдүгээрт, судасны дотоод хана гэмтэх. Энэ нь бага зэргийн гэмтлийн үед цус алдахаас хамгаалж цус өтгөрдөг. Гэхдээ их хэмжээний цус бүлэгнэл нь цусны эргэлтэд муугаар нөлөөлж амь насанд аюултай хүндрэлийг үүсгэнэ.

Хоёрдугаарт, эмнэлэгт хэвтсэнээр цусны эргэлт удааширна. Учир нь цусны эргэлтэд булчингийн агшилт чухал үүрэгтэй. Булчингууд агшиж цусыг зүрх рүү түлхэнэ. Эмнэлэгт өвчтөнүүдийн хөдөлгөөн хязгаарлагдмал болсноор венийн судсанд цус хуримтлагдаж цусны бүлэгнэл үүсгэнэ.

Гуравдугаарт, цусны бүлэгнэл ихсэх. Коронавирусийн халдвар авснаар комплементийн системийн (20 уургаас тогтох хамгаалах уургийн комплекс) уургууд хэт идэвхжиж улмаар цус өтгөрдөг байна. Шведийн эрдэмтэд коронавирусийн халдварын үед комплементийн системийн идэвхжилд маннозыг холбогч MBL-лектин гол үүргийг гүйцэтгэж байгааг тогтоосон. Энэ процессод цус шингэлэхэд хэрэглэж байгаа эмүүд үйлчлэхгүй байгаа.

-Тромб буюу цусны бүлэгнэлтэд ямар хүмүүс илүү өртөмтгий байна вэ?

-Тарган, ахмад настай, хөдөлгөөн багатай, хэвтрийн, хорт хавдартай, уушгины эмболи эсвэл гүний судасны тромбозтой, зүрхний өвчтэй, холестерин өндөртэй хүмүүс хамгийн их өртөх магадлалтай.

-Тэгвэл цусны бүлэгнэлтээс үүсэхээс хэрхэн сэргийлэх ямар арга байдаг вэ ?

-Яг өвчлөл  явагдаж байгаа үед цус шингэлэх эмүүд үйлчлэхгүй. Харин нь үүнд бэлдэж цусаа шингэн байлгах нь чухал. Жишээ нь, шарлагатай бол аспирин уух, байгалийн аспиринтай бөөрөлзгөнө, цангис жимс идэх гэх мэт.

-Манай улсад коронавирус халдварын нас баралт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эндэгдлийн шалтгааныг насны хувьд нэрлэх боломжтой юу ?

-Залуу хүмүүс дархлааны идэхжилээс болж, ахимаг насны хүмүүс эсрэг бие үүсээд ирэхээр нас барж буй. Бага насны хүүхдүүдэд дархлааны хэт идэвхжлээс болж Кавасаки-төст синдром үүсэж байна. Нөгөө талаар “Ковид-19” вирусийн эсрэг дархлаа хэт ачаалалтай ажилласнаар бусад өвчний хяналт алдагдаж, херпес вирус сэдрэх, мөөгөнцөртөх гэх мэт асуудал үүсдэг. Мөн уушгины хурц гэмтэл, үрэвсэл-синдром коронавирус уушгийг гэмтээснээр уушги үрэвсэх шингэн хуримтлагдах, бактери үржих нөхцөл бүрдэж байна.

Коронавирус халдвараар хөнгөн өвдсөн хүмүүст инфра ред гэрлээр шарахад уушгины үрэвсэл бага явагддаг. Анхааруулахад, даралтаа үзээрэй, гэрлийн зайг сайн бариарай. Жирэмсэн, хорт хавдартай хүмүүс хэрэглэж болохгүй гэх мэт сөрөг заалтуудаа унших хэрэгтэй. Коронавирус нь шинэ вирус учир нэмээд ямар хүндрэл, үр дагавар гарч ирэх нь тодорхой бус байна.

-Ярилцсанд баярлалаа

18
БурууБуруу
16
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
11
Зөв, гоёЗөв, гоё
9
ХарамсалтайХарамсалтай
7
Савж уналааСавж уналаа
5
Хөөрхөн юмХөөрхөн юм
Баярлалаа!

29 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

29 thoughts on “Ж.Хулан: Ковид тусаад эдгэрсэн хүүхдэд үхлийн аюул дагуулах кавасаки-төст синдром үүсэх эрсдэлтэй

  • Avatar Дай says:

    Өө ямар дарамттай юм бэ

  • Avatar Зочин says:

    Өчнөөн хүүхдийн эмч, эрдэмтэн, докторууд байхад Кавасакын өвчний талаар яагаад биологичоос ярилцлага аваад байна вэ?

  • Avatar Anonymous says:

    ямар ядаргаатай дарамттай юм бэ..сайн юм нэг ч дуулахаа байлаа..сүүлдээ бүр үхэхээ хүлээгээд байгаа ч юм шиг…

  • Avatar Anonymous says:

    Өнгөрсөн намар манай 10тай хүү халуураад 4 5 хоносоэ. Юу нь өвдөж халцураад бгааг нь ойлгоогүй. Хоолой ам нь бол өвдөөгүй зүгээр бсан. Тэгснээ тэрнээс хойш нилээн хэд хоногийн дараа амьсгалж чадахгүй зүрх цээжээр өвдөөд хүйтэн хөлс нь чийхраад бна гээд эмчид үзүүлтэл өсвөр насанд ийм юм бх, панангин, магни В6 уу гсн. 2 бага бас учир нь мэдэгдэхгүй хэд хоног халуураад тэгснээ бараг 7 хоногиын дараа гүйлгээд эхэлсэн. Тархи толгой нь хөдлөв үү яав ийв гээд баахан гүйсэн. Тэгсэн хордлогын чанартай болж таараад хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн. Тэгээд нэг юм гайгүй болсон. Тэгвэл монголд короно аль ээ эрт ороод ирчихсэн л бсым бээшд. Тэр үед ковидын шинжилгээ өгөх гсн ганц хувь хүний дугаар л олдсон. Монголд ковид бхгүйшдээ гэж томроод шинжилгээ авах шаардлагагүй гэж гуцаж бх чинь билээ

  • Avatar Зочин says:

    Хүмүүсийг цочроож бухимдуулах хэрэггүй 😡

  • Avatar Anonymous says:

    Вирусологич биш замын нэг солиотноос очиж аймшгийн түүх яриулж ард түмнийг айлгах тактик барьж байгаад хужаа хороо шахах нь уу? Тэр хорондоо энэ мэтийн хүмүүс бас эрх баригчид өөрсдөө хахаасай билээ

  • Avatar Anonymous says:

    Өө за за, одоо бүр ирээдүй цаг дээр хадны мангааны үлгэр ярьж түмний сэтгэхүйгээр тоглож байх шив дээ? Асар их мөнгө ард нь нуугдаж байна уу?

  • Avatar Anonymous says:

    Энэ яавч химийн аргаар гаргаж авсан халдварт өвчин.

  • Avatar Зочин says:

    Энэ яавч химийн аргаар гаргаж авсан халдварт өвчин.

  • Avatar Зочин says:

    Энэ яавч химийн аргаар гаргаж авсан халдварт өвчин.

  • Avatar Зочин says:

    Энэ мэдлэг бидэнд дэндүү хомс байгаагаас хүүхдээ хамгаалах биш халдаагаад байгаа. Яагаад цар тахал гэж нэрлээд байгааг бүрэн утгаар нь ойлгохоос эхэлнэ дээ. Халдварын эхэнд, дунд, адагт, ирээдүйд гэдэг бүрэн судалж амжаагүй л байна. Эрдэмтэндээ баярлалаа.

  • Avatar Anonymous says:

    Эмнэл зүй, анагаахын хэллэгээр ярьсаар байгаад ярилцлага дууслаа даа. Монгол хөрсөн дээр буулгаж ярилцвал бага ч гэсэн ойлгохсон. TNF, INF …гэх мэт. Гэхдээ л вирус цар тахал гэдгийг ойлголоо. Өмнө нь, одоо, дараа нь юу болохыг бүү мэд…..аюулт вирус юм даа.Хүн бүр маск, вакцинаа нэг номерт тавих чухал!!!

  • Avatar Zochin. says:

    Za biologich guai l onosh taviad onoshilgoo uvchnii khundrel yariad bkh yum daa. Ta iim bolovsroltoi khun bj uuriin bolon busdiin mergejliig khundlekh kheregtei

  • Avatar Anonymous says:

    Ene muis iin kheden galzuuguud soliorchee emneleg yariad kawasaki gedeg uvchnuu medekhgui l bna shd ee zugeer neg end tendekhiin ereever uym orchuulj unshchaad meddeg uym shig soliorood

  • Avatar Yooooooyoo biologoo yari bitgii emneleg yri says:

    Ene muis iin kheden galzuuguud soliorchee emneleg yariad kawasaki gedeg uvchnuu medekhgui l bna shd ee zugeer neg end tendekhiin ereever uym orchuulj unshchaad meddeg uym shig soliorood

  • Avatar Anonymous says:

    Хүүхдүүд дээр туршилт хийх гээд айлгаад эхэлж дээ.

  • Avatar Anonymous says:

    Томчууд дээр нь Хятад вакцин туршаад ДЭМБ-д бүртгүүлж өгсөн. Одоо Монгол хүүхдүүд дээр Америк вакцин турших гээд улайраад сурталчилгаа хийгээд эхэлж дээ.

  • Avatar Anonymous says:

    Ханиадны ч үед тохиолддог, ковид-19-ийн үед ч маааш ховор тохиолдож байгаа хам шинжийг ингэж бичиж тархи угаах нь угаасаа цаанаа ганц л зорилготой. Хүүхдүүдийг вакцины туршилтанд хамруулах

  • Avatar Зараа says:

    Хулан минь ээ, салбартаа чи мундаг цол гуншинтай л юм байгаа биз, хамар доорх хагархай гэсэн шиг эрдэмтэн хүн ингэж хамаагүй бурж болохгүй гэж дотоод итгэл үнэмшил чинь дуугарахгүй байна уу. Судалгаа нь хаа байна аа, бас чи хятад вакцин бусдаасаа илүү байна шүү гээд баахан хүмүүсийг уриалаад шахуулчихсан, хариуцлагыг нь уриалснаараа үүрэх үү?

  • Avatar Зочин says:

    Иймээс хүүхдэдээ хайртай бол бакцин хийлгэсэн нь дээр дээ

  • Avatar Zochin says:

    Ta nariig rm baga heregle uuriihuu darahlaagaar edgee huuhduuded em bitii hamaagui uguud bai gej ene hun heleh geed bn bushuuhan ene em sn gesen surgaar ni bunduj avaal uudag ymar ymniih ni darhlaa togtohovdee tegehleer

  • Avatar Anonymous says:

    Эмч нар хүнийг эмчилэх талаас нь тайлбарлаж ярьдаг, яг үнэндээ биологич вирус судлагч эрдэмтэд эсийн түвшинд юу болж байгааг ингэж ярьдаг, Харамсалтай нь бид нар энэ түвшний мэдээлэл авахгүй байгаа учраас их эмзэг хандаж байна. Биологич хүний үүднээс Ковидын вирусын улмаас явагдаж буй процессыг уншигчдад л тайлбарласан байна шүү дээ, гэтэл яагаад доор санал бичсэн хүмүүс шүүмжлээд байгаа юм бэ, Түүний оронд ийм нарийн түвшинд ийм процессууд болдог юм байна гэх мэтээр мэдээллийг авбал хэрэгтэй санагдах юм. Миний хувьд жаахан биологийн суурьтай учраас багахан түвшинд ойлголт авахад хэрэгтэй юм байна. Шинжлэх ухаан ийм л түвшинд хүрч асуудлыг олох гэж эрдэмтэд ажиллаж байна шүү дээ. Энэ бүхнээс бид нар аль болох хүүхдүүдээ чадах ядахаараа халдвар авахуулахгүй байхад л илүү анхаарах, хүүхэд гайгүй тусна гэсэн байдлаар хандахгүй байх шаардлагатай санагдаж байна.

  • Avatar Zochin says:

    Koronog mongo gj harj anhnasa uls torjson buru shidver gargj yamr ch beltgelgui aldatai bodlogo barij irsnii hargaigar onoodor mongol uls buhlde ersdlin baidld hurleUun der dugnelt hiideg zasj zaldg yu ch alga. Alhm tutamda aldaa gargdg iim uls torchid zasagtai uchirsn taviln umda hoorhiis

  • Avatar Anonymous says:

    С

  • Avatar Вакцингүй эрүүл цустай Хүн. says:

    Томууг коронаагаас гадна кавасаки тӨст гэж нэрлэнэ. 😃😃 Мульти. Системийн. Үрэвслийн. Синдром 🤣😂 ёстой гуцаж өгч бнаа. Кавасаки тӨӨӨст. Ккк. Өөрийн эрүүл дархлаатай үлдсэн хүүхдийг кавасаки гэнүү, юу гэнүү хамаагүй. Ямар ч нэр хаяг шошго зүүсэн, хүүхдээ кавасаки аваад үлдэхдээ үлдэнэ за?!
    Оном сан мэтийн Алуурчидад тархидуулагчид нь цөөрөөд ирэхээр дараагийн тархи угаагчаа гаргаж ирж байна. Хүүхдүүдээс савраа тат муу Алуурчид аа ‼️

  • Avatar Ээж says:

    Энэ судлаад гаргаад ирцэн үү? Аймшигтай юм. Дэлхийн монополиуд ядуу буурай улс орны эмч нарыг ингэж худалдах гэж

  • Avatar Эмч нар эрдэмтдийнхээ үгээ сонсоо says:

    Эмч нар эрдэмтдийн олж нээсэн нээлтэн дээр л эмчилгээгээ хийдэг гэж ойлгодог. Эрдэмтдийнхээ үгийг сонсоо. Манай эмч нарын шинжлэх ухаан талын мэдлэг хоцрогдсон байна гэж энэ ковидын үеэд бодогдох болсон. Дэлхийн хэмжээний чадалтай эрдэмтэд, эмч нар нь цөөхөн, ихэнх нь төрд биш гадны улс оронд ажиллаж амьдарч байх шиг байна. Сүүлийн үед эмч нар нь хятад вакцины чанар цар тахлыг хумихад хангалтгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй эцсээ хүртэл хятад вакцинаа хамгаалж байгаа харагдах юм даа

  • Avatar zochin says:

    emch nar ter bur iim nariin processiig meddeggui shuu dee

  • Avatar Anonymous says:

    Kawasaki Disease Covid-19 yarih hereggui bolov uu ta. Gants neg jijig paper, gadnii shar medee unchihaad ingej burj bolohgui ee. Uuriinhuu chaddag uymaa l hii.