Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ-д нэвтрэхийг хориглосон улсын тоо нэмэгдэв

АНУ-ын нутаг дэвсгэрт иргэд нь нэвтэрч болохгүй улсын тоо БНАСАУ, Венесуэл, Чад улсаар өргөжин, наймд хүрсэн тухай Цагаан ордны цахим хуудсанд мэдээлжээ. Ирэх сарын 18-наас хэрэгжиж эхлэх уг хориг эдгээр улсаас гадна Иран, Ливи, Сири, Сомали, Йеменийг хамардаг байна. Нэр дурдсан улсаас иргэдийнх нь хэн болохыг тодруулах, мэдээлэл солилцох боломжгүйгээс гадна эрсдэлтэй гэдгийг хоригт онцолжээ.

Үүний сацуу Америкийн Ерөнхийлөгчийн өмнөх зарлигийн дагуу виз авч чадахгүй байсан орнуудын жагсаалтаас Судан улс хасагдах болов.

Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Төрийн департамент дээрх арга хэмжээг зохих ёсоор хэрэгжүүлэхийн тулд бусад байгууллагатай үйл ажиллагаагаа зохицуулах болно” хэмээн мэдэгджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.