Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

100 орчим барилга дулаангүй байна

Сүхбаатар дүүргийн I хорооны хэсэг орон сууц дулаангүй байгаа талаар иргэн Б.Бат-Өлзий “Хорооны зарим орон сууц өнөөдрийг (өчигдөр) хүртэл дулаангүй байна. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д гомдол гаргахаар “Бүх орон сууцны дулааныг өгсөн” гээд халгаадаггүй. Энэ хэсгийн шугамыг 15-наас хойш гурван ч удаа заслаа” хэмээн ярив. Мөн Баянзүрх дүүргийн II хороо, 28/5 дугаар байрны нэгэн оршин суугч “Манай байрыг өнгөрсөн хавар ашиглалтад оруулсан. Төвийн шугамд холбоогүй байсны уршгаар сүүлийн сар халуун ус, халаалтгүй байна” гэв.

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд дулаантай холбоотой гомдол олон ирэх болсон аж. “Дулаан ирсэнгүй, халаалт муу байна гэх шалтгаанаар оршин суугчид бидэнд хандах нь ихэссэн.

Нийт 100 орчим барилга дулаанаа аваагүй байна. Үүний 42 нь Баянзүрхийн VI, Х, XVIII хороо, Сонгинохайрхан дүүргийн Таван шар, I хороолол орчмынх. “Улаанбаатар дулааны сүлжээ”-д уламжлахад “Дулаанаа аваагүй нэг ч байр үлдээгүй. Өртэй, зөвшөөрөлгүй гэж ялгалгүй бүх орон сууцанд дулаан өгсөн. Засварын ажил ч дууссан” гэж хэлсэн” хэмээн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийнхөн өгүүлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.