Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Гудамж талбайд зөвшөөрөлгүй нааж байгаа сурталчилгааны талаар мэдээлнэ

9 дүгээр сарын 26-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 269 дахь өдөр бөгөөд он дуусахад 96 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 5 хэмийн дулаан бол шөнөдөө -4 градус хүйтэн байх нь ээ. Харин өдөртөө бага зэргийн хур тунасдас орох гэнэ.
  3. Билгийн тооллын 6, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс сайжрах гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2471.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.40, юань 376.30, вон 2.17 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд АХБ-наас хэвлэлийн хурал хийнэ. Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал болон 2017 оны эдийн засгийн өсөлтийн шинэчилсэн таамаг, инфляцийн болон урсгал тэнцлийн алдагдлын шинэчилсэн төсөөллийг танилцуулна.​

  2. 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” санал асуулгын судалгааны дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

  3. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Хүний эрх, шударга ёс төвийн хуульчид Монголын хүний эрхийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.

  4. Албан ёсны айлчлал хийж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын номхон далайн баруун бүсийн захирал Шин Ян-Суг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 09.00 цагт хүлээн авч уулзана.

  5. 12.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй нааж байгаа сурталчилгааны талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

  6. 09.00-16.00 цагт Бест вестерн, Туушин зочид буудлын, 4 дүгээр давхрын “Сүлд” танхимд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын үндэсний зөвлөл, ажлын алба, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ) хамтран Монгол, Мьянмар улсын ОҮИТБС-ыг хэрэгжүүлж буй туршлага солилцох семинар болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1991 оны энэ өдөр Winner хамтлагын гишүүн Kim Jin-Woo мэндэлжээ.
  2. Өнөөдөр Эквадор улсын Төрийн далбааны өдөр тохиож байна.
  3. Мөн өнөөдөр Йемен улсад Хувьсгалын баярын өдөр тохиож байгаа юм байна.
  4. 2014 онд Мексикийн Iguala хотын  Ayotzinapa Rural Teachers' коллежийн 43 сурагчийг хулгайлсан явдал гарчээ.
  5. 1984 онд Хонгконгийг Их Британийн колониос гаргаж, Хятадын мэдэлд шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ.
  6. 2009 онд дэгдсэн хүчтэй хар салхи Филлипин, Хятад, Вьетнам зэрэг 6 улсад дэгдэж, 700 гаруй хүний амийг авч оджээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.