Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бали арлын галт уул дэлбэрч магадгүй

Индонезийн амралт зугаалгын Бали арлын Агунг галт уул дэлбэрч магадгүй учир аюулын хамгийн дээд түвшний түгшүүр зарлажээ. Галт уулнаас есөн км зайтай орших бүс дэх иргэдэд яаралтай явахыг зөвлөснөөс гадна 10 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэнэ.

Хамгийн сүүлд 1963 онд Агунг галт уул дэлбэрэхэд 1000 гаруй хүн амиа алджээ. Далайн түвшнээс 3000 гаруй метрийн өндөрт орших уг галт уул Бали арлын зүүн хэсэгт байдаг. Энэ нь галт уул дэлбэрэх болон газар хөдлөх идэвхтэй бүсэд оршдог Индонез улс дахь 130 орчим ажиллагаатай уулын нэг юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.