Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Химийн бодистой бохир асгасан байсныг олж тогтоожээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 406, 414 дугаар байрны ойр орчмоос химийн бодис үнэртээд байна гэсэн мэдээллийг 2017 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 17:52 цагт ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу Аврах тусгай ангийн бүлэг, УСУГ-ын шугам ашиглалт засварын газрын нийт 12 ажилтан нар хамтарч хайгуулын үйл ажиллагаа хийж, бодис  хэмжигч багажаар агаарт хэмжилт хийхэд ямар нэгэн бодис илрээгүй байна.

Үргэлжлүүлэн хайгуулын ажлыг хийхэд тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах УСУГ-ын шугам ашиглалт засварын газрын Туул-1 коллекторын бохир ус зөөвөрлөх, татах зайлуулах 2 дугаар худагт химийн бодистой бохир асгасан байсныг олж тогтоосон байна. УСУГ-аас 2 автомашинаар цэвэр ус зөөвөрлөн хорт бодисыг саармагжуулах үйл ажиллагааг явуулан, мөн худгийн ойр орчмын газрыг хлороор ариутган ажилласан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.