Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмийн үйлдвэрийн газар руу халджээ

Хотын төвийн А бүс, хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн орчимд байрлах Элэг судлалын клиник төвийн Эмийн үйлдвэрийн газар руу өчигдөр өглөөний 06.00 цагт Нийслэлийн Автозамын газрынхан хууль бусаар халджээ. Байгууллагын жижүүрийг гэмтээж, хашааг нь нураан, эмийн үйлдвэрийн үүдийг хааж, зам тавина хэмээн засварын машин багаж техникээ ажиллуулж эхэлсэн байна. Байгууллагын ажилчид эсэргүүцлээ илэрхийлсэн ч Сүхбаатар дүүргийн 10 гаруй цагдаа ирж, тэднийг барьж хашааг нь хүчээр буулгажээ. Зам засварын ажлын талаар тухайн байгууллагад ямар нэгэн албан бичиг өгөөгүй бөгөөд засварын ажилчид ноорог төдий бичиг үзүүлсэн байна. Эмийн үйлдвэрийн технологич эм зүйч Ч.Янжинсүрэн “Энэ үйл явдал хоёр дахь удаагаа давтагдаж байна. 14 хоногийн өмнө оройны 20.00 цагийн үед мөн л ингэж манай газар руу дайрсан. Энд зам тавих ямар ч шаардлага байхгүй. Баруун болон зүүн талдаа 30 метр зайтай хоёр төв зам бий. Тавих шаардлагатай байлаа гэхэд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас батлагдсан зураг төсөлтэй, НИТХ-ын шийдвэртэй байх ёстой. Гэтэл үзүүлж байгаа бичиг нь ямар ч тамга тэмдэггүй, барилгын ноорог цаас шиг зүйл үзүүлж байгаа. Манай байгууллагын эзэмшил газрыг автозам болгох ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй. Амралтын өдөр, ажлын бус цаг, харуй бүрийг далимдуулан ингэж дайрч байгаа нь цаанаа ямар нэгэн том эрх ашиг байгаа нь тодорхой” гэлээ. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн эмийн үйлдвэр нь 30 гаруй жил энд үйл ажиллагаагаа явуулж байна. 50 гаруй ажилтантай бөгөөд байгууллагын үүдээр автозам тавьснаар ажилчид орох гарах боломжтой болох юм. Мөн эмийн үйлдвэр тусгай, өөрийн гэсэн стандарттай. Ойр хавьд автозам тавьснаар тоосжилт үүсч эмийн үйлдвэрлэлд хүндрэл үүсэх аюултай талаар мөн эм зүйч Ч.Янжинсүрэн хэлж байв. Байгууллагын ажилчид энэхүү хууль бус үйл ажиллагааны цаана “Сод Монгол”-ын Анандбазар байгаа хэмээн хэлж байлаа. Учир нь Түргэн тусламжийн төвийн автобаазын шатахуун түгээх станц хувьчлагдахад Анандбазар худалдан авчээ. Одоо тэнд “Сод Монгол” ШТС үйл ажиллагаа явуулж байна. Элэг судлалын клиник төвийн менежер Б.Тунгалаг “Содмонгол” шатахуун түгээх станц яг замын хажууд бий. Тэгэхээр ашиг орлого олох гэсэн “Содмонгол” группийн эрх ашиг энд явж байна. Түүнээс биш энд зам тавих ямар шаарлага байхгүй. Нийслэлийн Автозамын газрын зүгээс бидэнд үзүүлсэн бичигт 21 дүгээр байр орчмын замыг сайжруулах гэсэн ерөнхий зүйл байсан. Гэтэл манайх руу цагдаагаар далайлган дайрч байна. Өглөө хоёр цагдаа дагуулж орж ирээд манай ажилчдыг хөдөлгөөнгүй зогсоож байгаад урд хашааг буулгасан. Бидний зүгээс эсэргүүцэл үзүүлсэн. Гэвч дараа нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтсийн ахмад Алтангэрэлээр ахлуулсан 10 гаруй цагдаа ирлээ. Хамгийн харамсалтай нь мөнгөтэй хүмүүсийн халаасанд манай төрийн цагдаа, Нийслэлийн автозамын газрын удирдлагууд оржээ. Бид энэ асуудал хатуу байр суурьтай хандаж, өөрийн эзэмшлийн газраа булаалгахгүй, тэмцэнэ” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 thoughts on “Эмийн үйлдвэрийн газар руу халджээ

  • Зочин says:

    Bas l gazriin deerem. Herees heterch bn daa

  • dd says:

    huch bhad uhaanaar yahuu gedeg darganatsaruud zondoo shdee hha

  • Зочин says:

    Anand tsadaj hanah boloogui l yum baihdaa?

  • зам тавих гэж байна ш дээ. ямарбарилга барих гэж байгаа биш.хотын хөгжил, замын түгжрэл гээд олон зүйлд нөлөөлөх бидэднд зайлшгүй хэрэгтэй юм байна. бүх юманд ингэж улс төржихөө больмоор байна даа. юун ч сүртэй гарчиг өгдөг юм.

    • Малмаа минь, эмийн үйлдвэр гэдэг чинь хорт бодистой ажилладаг газар. Анх барихад зүгээр ч нэг барилгаас хангалттай зай авч бусдаас тусгаарлаагүй байх. Чам шиг Малмаа юугаа мэдэхэв. Маших багтахгүй байна гээд чиний амьдардаг гэрийн үүдийн яг урдуур зам тавьж байгаатай ижил үйлдэл.

  • zochin says:

    Ene gazar avto zam tavih yamarch shaardlagagvi tavih bolomj ch bhgui shu dee