Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Хайдав яг л ханхүү шиг байлаа

СУИС-ийнхан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, профессор Гонгорын Хайдав багшийнхаа мэндэлсний 90 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэхдээ түүнийг Монголын дуурийн ханхүү хэмээн өргөмжилсөн билээ. Ой тэмдэглэх хүрээнд Монголын дуурийн урлагийг үндэслэгч Г.Хайдавын амьдрал, уран бүтээлийн түүхэн замналыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, “Монголын дуурийн ханхүү” хэмээх хөрөг ном бүтээж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, СУИС-ийн “Оюутан” театрт оюутнуудын концерт, харин УДБЭТ-т хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж насны амьдралаа Монголын дуурийн урлагийг үндэслэж, хөгжүүлж, цэцэглүүлэхэд зориулсан буурал багш, “амьд бурхан”-даа гүн хүндэтгэл үзүүлсэн юм.

Хүндэтгэлийн тоглолт Монголын дуурийн ханхүүг УДБЭТ-ын үүдэнд улаан хивснээ угтаж авах, үзэгчдийн танхимын үүдэнд хүндэтгэлийн идээ тавагны хажууд хадаг барин, мөнгөн аягатай сүү өргөн барих, театрын фоед дэлгэсэн гэрэл зургийн үзэсгэлэнд урих, тайзнаа залах, тайзнаас үзэгчдийн суудлын голд өндөрлөж зассан хүндэтгэлийн сэнтийд залах, дуурийн үе үеийн уран бүтээлчид дуулах концерт гэсэн хэсгүүдээс бүрдэв.

Концерт хоёр хэсэгтэй. Эхнийхэд нь СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийн он оны төгсөгчдийн төлөөлөл Г.Хайдав багшийн тэртээ 1950-1960 болон түүнээс нааших он жилүүдэд дуулж түмэн олны сонорт хүргэж ирсэн дуунуудаас дуулсан юм. Энд СУИС-ийн Хөгжмийн урлагийн сругуулийн Морин хуурын чуулга удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүүгийн удирдлагаар тоглосон.

Харин хоёр дахь хэсэгт дуурийн дуучид УДБЭТ-ын симфони найрал хөгжимтэй удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэхийн удирдлагаар Г.Хайдав багшийн 60-аад жилийн хугацаанд тоглосон, гол дүрүүдийг нь амилуулсан дууриудын ари дуулсан юм. СУИС төгсөж эдүгээ гадаадад ажиллаж буй болон УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж буй дуучид ар араасаа дуулахад үзэгчид алгаа хорстол алга ташиж, “Браво” хашгирч байсан юм.

Энэ үед “Монгол юугаар баян, дуурийн дуучдаар баян болжээ” гэж дуу алдтал сэтгэл хөдөлж байлаа. Ардын жүжигчин Г.Хайдав энэ үдэш яг л үлгэрт гардаг ханхүү шиг байв. Гэхдээ энэ бүхэн үлгэр биш, үүх түүх, бүтээсэн байгуулсан бодит үнэн билээ.   

Гэрэл зургийг СУИС-ийн Радио телевизийн сургуулийн багш Төмөрсүх.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 thoughts on “Г.Хайдав яг л ханхүү шиг байлаа

  • yooy says:

    mundag shuu. setgel hudulchihluu. 60 jil duulsan geheer l hair hureed baihii

  • Мягаа says:

    ХАЙДАВ гуайг монголындуурийн Ханхүү гэхгүй юм бол хэнийг монголын дуурийн Ханхүү гэхийм бэ? Өдий насыг насласан буянтай буурал А.Ж. Хайдав гуайн 90 насны ойг олон зуун шавь, шүтэн бишрэгчид нь сайхан тэмдэглэсэн бололтой! ХАЙДАВ гуайдаа зуу наслаж зургаадай таяг тулаарай гэж ерөөе!

  • Хайдав гуай бол бахархалт хүмүүн

  • Goyo says:

    Uzsen bol gej bodogdloo. Saikhan udesh baijee. Khaidav guaid bayar hurgeye. Shavi nar ni uhaantai yum. Amid seruund ni ingej bayarluulaad. Yamar goyo setgel hangaluun suuja biana aa.

  • зочин says:

    Юун ерөн нас вэ.Тавь жартай юм шиг л харагдана. Энэ хүний анх суурийг нь тавьсан школын үрээр монголын дуурийн дуучид дэлхийд нэрээ дуурсгаж явнаа.Баяр хүргье.

  • Зочин says:

    Yamar saihan anuuhan eruul chiireg hun be Biyee ingej saihan tordono gedeg ih uhaan ih hudulmur baihaa. Bishirch bainaa

  • зочин says:

    Сэргэлэнгийн дараа Дуурийн театрын дарга болсон Ан-н нэг гамин авгай фойед байдаг алдарт дуучдын зурагнууд дотроос Хайдав гуайн зургийг авч хаясан .Гудамжны боловсрол хүмүүжилтэй ийм люмпэн ноход намын нэрээр орон тоо бөглөж суусан гэхээр Ан бол жорлон мөн гэдгийг баталж байгаа юм.Хайдав коммунист үзэлтэй хүн байж болно.Тэглээ гээд түүний дуурийн урлагт хийж бүтээснийг үгүйсгэж болох уу.Гудамжныхан гудамжныхаараал дуусах юм даа,чааваас.

  • Тэгээд одоо теарт Г.Хайдав гуайн зураг байдаггүй юм уу. Үгүй байлгүй дээ.