Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэ баасан бямба гаригт баахан номтой болох боломж

 “Ulaanbaatar Book Fair” номын баяр энэ сарын 22-23-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Баярын үеэр хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд бүх номоо 5-90 хувь хямдруулах бөгөөд хуучин номын асраас олдоц муутай ховор номуудыг ч авах боломжтой юм. Мөн зохиолч, орчуулагч, эрхлэн гаргагч нартай биечлэн уулзаж, гарын үсгийг нь зуруулан номоо хямдруулан авч болно. 

Эдгээр өдрүүдэд:

  • “Интерном” англи хэл дээрх номуудыг ердөө 3000 төгрөгөөр авах боломжтой. Мөн “Монсудар” хэвлэлийн газрын номууд энэ асарт байрлана.
  • “Аз хур” энэ сарын 29-нөөс аравдугаар сарын 1-ний өдрүүдэд 72 цагийн 72 хувийн хямдралтай худалдаа явагдах юм. 
  • “Сартр: Зурагт хөтөч” номоо өлгийдөж аваад удаагүй байгаа “Тагтаа” хэвлэлийн газраас бүх номоо 20-30 хувь хямдруулах юм. Багцаар нь авбал бүр ч хямдарна. 
  • Хуучин номын асруудаас 500 төгрөгөөс дээш үнэтэй ховор содон номууд олж болох юм. 
  • Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн ”Үүлэн хээтэй орчлон”, “Домогт Ану хатан” зэрэг бүх номууд 25 хувийн хямдралтай, гарын үсэгтэй худалдаалагдана. Мөн бусад нэрт зохиолчдын шилмэл бүтээлийг зохиолчийн гараас нь авч болох юм.
  • Орчуулагч Ж.Нэргүйн бүтээлүүд болон Монголын Орчуулагчдын холбооноос гаргасан номуудыг мөн хямдруулан аваарай. 
  • Зарим их дээд сургуулиуд эрдэм шинжилгээний бичиг, судалгааны материалуудаа худалдаалах юм. 
  • Олон улс орны түүх, соёлын асруудаар зочлон сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцож ялагч болон шагнал авах ч боломжтой.  
  • Өдөрлөгийн хүрээнд гэр бүлийн уншлагыг дэмжсэн уулзалт, ярилцлага, “Эх хэл, өв соёлоо дээдлэхүй” зөвлөгөө
  • Тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн, уран уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн
  • “Хүүхдүүдээ дэлгэцнээс аваръя” аяны үйл ажиллагаа
  • “Номын сангийн тухай хууль”-ийн танилцуулга болон номын бэлэг, урамшуулалтай тэмцээн уралдаанууд болно.

Баасан гарагт 11:40 цагт нээлтийн үйл ажиллагаа болж 18:00 хүртэл

Бямба гарагийн 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм. 

Энэ жилийн номын баяр “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор Ерөнхийлөгчийн Тамгын Газар, БСШУСЯ, Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж байна. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.