Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

99..9 ХУВИЙН ЭРСДЭЛ БА ЭРДЭС БАЯЛГИЙН ХАРААЛ

АМЖИЖ БАЯР ХҮРГЭЕ
Баялгийн хараалд бүрнээ барьц алдахын өмнөх өдөр буюу үсрэнгүй баяжихын “би түүнд” бид маргаашийн тухай машид бадрангуй төөрөлдсөн нь. Ухаад худалдъя аа алт, зэс байна. Уудлаад зөөе өө нүүрс, нефть байна. Хөрсөн дор хөглөрч байгаа юманд арга байхгүй, баярхалгүй яах вэ. Алт сандайлсан гуйлгачин удахгүй Арабын Шейхийн зиндаанд очих гэж байхад чинь… Баялгийн хараалд хараахан гүй цэд нэрвэгдчихээгүй байгаа дээрээ амжиж баярлах хэрэгтэй ч байж мэднэ. “Далан мянгаа авсан биз дээ хө”. Хамтарсан Засгийн газар дал мөрийг минь МАХН, АН-аараа ээлжлэн цочтол алгадав. Оны эцсээр 50 мянгыг нэмж тараана шүү. 2012 оны сонгуулийн өмнөхөн 500 мянгыг яг бэлэн тоолоод өгчихнө гэж мэд. “Сайхан битүүлцгээж байна даа”. Инфляц он гарсаар Улаанбаатарт 11.4, улс ын дунджаар 8.4 хувийн өсөлт тэй байна. Энэ бол зөвхөн эхлэл. Бүтээн босгоогүй уурхай, гартаа бариагүй баялгийн сургаар маргаашаасаа зээлд сэн өнөөдрийн баярыг ажилгүй мон гол чууд нэгэн үдэш 70 мянган төг рөгөөр тэмдэглэлээ. Бэлэн авсан 70 мянга хийгээд төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг 20 хувиар нэмэх, 50 мянга+500 мянгын сураг хүчтэй байна. Инфляцыг нэг оронтой тоонд барих бодлого сульдаатай байхад гайхал сон гуулийн угтал ирэх онд тохиохоор айсуй.


Эрх баригчдын толгойд хоёр жилийн дараах энэ өдрүүдэд ард түмэнд юугаа хэлж, хуйхаа майжих вэ гэсэн бодол эргэлдээд завгүй явцгаана. Мөнгө орж ирсэн даруй бүрийг алдалгүй “ажлаа” шавдуулна гэж байна. Тэд 2012 оны сонгууль хүртэл бэлэн хишиг тараасаар л байх нь. Энэ зуур эрдэс баялгийн хараалын шинж тэмдгүүд илэрч байгааг анзаарах сөхөө улстөрчдөд алга. Хэрхэхийг хэлж зөвлөх учиртай эдийн засагчид бэлэн мөнгө хуваарилах тооцоонд нухлагдаад толгой өндийж амжихгүй сууна уу. Монголдоо өөдтэйд тооцогддог хэдэн шинжээч нам дагаад арилсан, тэгээд мэдсэн ч мэдээгүй юм шиг дүлий дүмбэ хоцорцгоосондог оо. Хоёр жилийн дараах энэ өдрүүдэд сонгуулийн шоу ид дундаа намирч, баяжих хөлжихийн уухайг дахиад л халаас дэрвэтэл хашгиралдана. Ирэх сонгуулиар бэлэн мөнгө амлахаа болино, улс төрийн намууд хаширсан гэж найдъя. Эрхбиш ажилгүйдлийг арилгах ая бодох болов уу. Эрдэс баялаг маань эргээд биднийгээ дөнгөлөхөөс урьтан хараалын эсрэг “суварга” босгож, буян болох болтугай.

“MONGOLDISEASE” ГЭЖ ХОЧЛУУЛАХГҮЙ ЮМСАН
Монголын уул уурхайн түүх дэлхийн туршлагын нэгээхэн хэсгийг бүрдүүлж л таарна. Монгол орон эрдэс баялгаараа ашигт малтмалын зах дээр гэнэт алдаршиж байгаа нэн шинэ зуунд хоёр толгойгоор маань овоглосон нэр томъёо дэлхийн эдийн засгийн онолд бий болох нь мэдээж. Бид дэлхийд ямар жишиг үзүүлэх, сайн, саар ямар нэр хоч зүүхийг бүү мэд. Голландад 1959 онд байгалийн хийн орд илрүүлсэн үйл явдал хожмоо энэ улсын нэрээр дэлхийг айлгах эдийн засгийн урагшгүй томъёоллыг (dutch disease) бий болгоно гэж хөөрхий голландчуудын зүүдэнд ч ороогүй биз. Байгалийн хийн экспорт “галзуурснаар” 1970-аад онд Голландад инфляцыг хөөргөж, ажилгүй иргэдийн тоог үлэмж өсгөсний гадна аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг хумьж, эдийн засгийн бусад салбарын орлогыг нь багалзуурджээ. Нефтийн үнийн өсөлт 1980- аад оны эхэн үед Саудын Араб, Нигери, Мексикт эерэг гэхээсээ сөргөөр нөлөөлж, Голландын араас түлхэж байв. Баялгийн хараал туссаныг гэрчлэх олон тохиолдлыг Ж.Сакс, А.Уорнер зэрэг тоймчид сануулжээ. Харьцуулан үзвэл Монголын хувьд хараалаар өвдөх шалтгаан, нөхцөл иж бүрдсэн байгаа нь харамсалтай. Хүмүүс уул уурхайг тахин шүтэх хандлагатай, бидний ирээдүйн тухай сайн сайхан тэмүүлэл, төсөөлөл бүхэн ашигт малтмалын орлогоос бүрэн хамааралтай байна. Манай эдийн засагт уул уурхайтай өрсөлдөх хэмжээний экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өөр салбар байхгүй учраас улс орны маань хувь заяа дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ ханшаар дэнслэгддэг. Энэ бол хэдийд л бол хэдийд алдах эрсдэл бүхий мөрийтэй тоглоом гэсэн үг. Монгол Улсын экспортын орлогын 60 гаруй хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байгаа. Үүнээс хойш эл үзүүлэлт үлэмж өсөх нь тодорхой. Төсвийн зардал тэр үед ханшаас хамааран замбараагаа алдах, эдийн засаг тогтворгүйтэх нөхцөл бий болно. Эрдэс баялгийн хараалаас хамгаалах бодлого-ерөндөг монголчуудад өөрсдөд нь байх ёстой. Энэ ерөндгийг гадаадын хөрөнгө оруулагчид санаачилгаараа хийж өгнө гэвэл үлгэр. Монгол хүн зөвхөн уул уурхайгаас хараат байдлаар аж төрөх 100 жилийн амьжиргаа байхыг үгүйсгэхгүй. Энэ байдал ирээдүй үеийн монголчуудыг ойд төөрсөн сармагчин лугаа төрхтэй болгон хувиргаж мэднэ. Тиймээс монгол хүнийг хөгжүүлэх цогц бодлого яг өнөөдөр хэрэгжиж эхлэх ёстой. Одоо бол монгол хүнд эх орондоо хүн шиг ажиллаж амьдрах нөхцөл үнэндээ алга. Элэг хөшөөм цалингаар амьтнаас арай дөнгүүр гэлдэрцгээж л байна. Эдийн засгийн аль болох олон салбарыг хөгжүүлж, мэргэжилтэй, ажилтай, орлоготой дундаж ангийг хүчирхэгжүүлж байж энэ олон Толгойн хэрэг гарах буй за.

ТООЛУУР АЖИЛЛАЖ ЭХЭЛСЭН. 99.9-
 Алтадсан гуутай бурхад монголчуудыг ивээдэг бол ч… Гандан хийдэд очоод голланд өвчний эсрэг ахиухан ном хуруулаад л гүйцээ. “Монгол ямар Голланд юм уу. Тэдний өвчин тэнгэр заяат маньд тусахгүй” гэж л битгий цуураасай. Ийм цуурхал тараах мунхаглал Засгийн газраас хараахан илрээгүй ч толгой улстөрчид хараал ерөөлтэй эвлэрэнгүй царайлчихаад нам гүм дүнсийв. Тоолуур гүйлээ шүү, сэрээрэй. Гурван жилийн өмнө Сангийн яам Монголд голланд өвчин хэдийнэ халдсан хэмээн оношлож байлаа. Түүнээс хойш Оюутолгойн гэрээ байгуулагдаж, урьдчилгаа төлбөр нь манай дансанд шилжиж эхэлсэн бодитой алхмууд гарав. Одоо Тавантолгой төслийн ирээдүй ид дуншиж байна. Мал аж ахуйгаас уул уурхайн орон болж үсрэхээр шийдсэн Монгол Улсад баялгийн хараалаас зайлсхийх бодлого бүү хэл, яриа хөөрөө ч сураггүй байгаа нь аймшиг төрүүлнэ. Ашигт малтмал заяасны харгайгаар байгалиа сүйтгэсэн, иргэдээ үгээгүй хоосруулж, улс орноо авлигын ангал руу живүүлж орхисон олон орны гашуун туршлага нүдэн дээр ил байдаг. Ангол, Нигери, Венесуэл, Саудын Араб, Мексикийн муусайн жишээ бишгүй дээ. Харин монголчууд бид хэзээний хэнэггүй гүндүүгүй араншингаараа салхинд туугдсан хамхуул шиг зөнгөөрөө хийсэж, хүсээгүй хувь тохиолд бэлэн сууна. Бас болоогүй ээ, эх орноороо баярхсан уриа лоозонгийн дунд, нэлээд баяр хөөрийн байдалтай шүү.


Манай эдийн засагт уул уурхайтай өрсөлдөх хэмжээний экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өөр салбар байхгүй учраас улс орны маань хувь заяа дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ ханшаар дэнслэгддэг. Энэ бол хэдийд л бол хэдийд алдах эрсдэл бүхий мөрийтэй тоглоом гэсэн үг.



ЭРДЭС БАЯЛГИЙНХАРААЛ

Эрдэс баялгийн хараалын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөө, өртвөл хэрхэхийг судалсан, тооцсон дүн шинжилгээ өнөө хэр байхгүй л байна. Санаа зөв бол ажлын тэн хагас нугардаг гэдэг. Хараалыг хариулах санаа алга, тэгэхээр эрдэс баялгийн хараалд нэрвэгдэх Монгол Улсын эрсдэлийг 99.9 хувь хэмээн төсөөлбөл бодитой. Одоо бидэнд 0.1+ хувийн боломж байна. Том боломж биш гэж үү, бодлого боловсруулагчид минь. Томоотой суугаад хэрэггүй, тоолуур ажиллаж эхэлсэн. Эх орон бүрэн өвчлөөгүй байгаа нь сайн хэрэг. Өвчнийг тогтоон барих аргагүй болсон хойно хэчнээн ч засаг огцроод нэмэргүй билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.