Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдээ дэлгэцээс авраарай

Монголын хөтлөгчдийн холбооноос хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх, сонирхлыг нь хөгжүүлэх зорилготой “Хүүхдээ дэлгэцнээс аваръя” аян зарлалаа. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бага анги, сургуулийн өмнөх насны 720 хүүхдийн дунд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг талаар судалгаа явуулжээ. Оролцогчдын 69.3 хувь нь гэртээ зурагт үздэг, компьютер, гар утсаар тоглоом тоглодог гэсэн бол үлдсэн 30.7 хувь нь өөр зүйл хийдэг хэмээн хариулсан байна.

Ирээдүй хойч үеэ дэлгэцийн хэт хамаарлаас аврахын тулд “Адал явдалт Зуна” хүүхдийн цуврал ном гаргажээ. Энэ номыг 4-13 хүртэлх насныханд зориулсан бөгөөд зохиолын гол дүрийн хүүхэд дэлгэцэнд донтож, тоглоомоос болж машин, эсвэл гар утас болон хувирдаг тухай өгүүлдэг юм. Эргээд хүүхэд болохын тулд маш их хичээж энэ хугацаанд эцэг эх, найз нөхдөө хүндэлж хайрлах, орчлон ертөнцийг танин мэдэж, олон зүйлийг сураад гэртээ ирж буйг цуврал номонд дүрсэлсэн байна.

Мөн бага насны хүүхдүүд эцэг эхтэйгээ цагийг зөв боловсон өнгөрөөх зориулалттай хүүхдийн номын танхим тохижуулж байгаа гэнэ. “Хүүхдээ дэлгэцээс аваръя” аян энэ сарын 29-нд өндөрлөнө.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.