Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аав, хүү хоёрын урласан гайхамшиг

Өмнөговь аймгийн Сэврэй суманд болсон Элсэн манхны баярын үеэр тус сумын уугуул С.Борхүү, хүү Б.Чулуунбаатарын хамт элсээр ийм гайхалтай бүтээл урласан нь нутгийн иргэд, дотоод, гадаадын жуулчдын анхаарлыг ихэд татжээ.

“Монголын говийн зэрлэг амьтад болон унаган төрхөө хадгалан үлдсэн уудам тэнэгэр газар нутаг байгаль орчин, экосистем болон алдарт Хонгорын элсийг сурталчлан таниулж жуулчдын урсгалыг нэмэх зорилгоор дээрх баярыг Өмнөговь аймгийн ЗДТГ-аас зохион байгуулжээ. Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Аялал жуулчлал, өрхийн орлого” дэд хөтөлбөр тус аймагт амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд үүний нэг хэсэг нь дээрх арга хэмжээ гэнэ.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас энэ жил“Аялал жуулчлалыг бүх нийтэд” гэсэн уриа дэвшүүлсэн. Элсэн манхны баяр уг уриаг дэмжсэн томоохон арга хэмжээ гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Аав, хүү хоёрын урласан гайхамшиг

  • #unuudur.mn says:

    Мэдээгээ залруулаарай. Ханбогд сум биш шүү. Энэ Хонгорын голын элс чинь Сэврэй сумагд байдаг юм. Говийн бүсийн улсын тусгай хамгаалалттай газар нутаг.