Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эйфелийн цамхгийг тойруулан хана барьж байна

Францын нийслэл Парис хотод 200 гаруй хүний аминд хүрсэн цуврал халдлага өнгөрсөн хоёр жилд болсон билээ. Тиймээс жуулчид олноороо очдог хөл ихтэй газрын хувьд Эйфелийн цамхаг орчмын аюулгүй байдлыг хангахаар түүнийг тойруулан сум нэвтэрдэггүй шилэн хана барьж эхлэв. Үүнд 36 сая ам.доллар, есөн сарын хугацаа шаардагдах гэнэ. Парис хотын захиргаа аюулгүй байдлыг бэхжүүлэх цогц арга хэмжээ авах шийдвэрээ энэ оны гуравдугаар сард гаргасан аж. Үүний хүрээнд цамхгийг сэргээн будах, цахилгаан шатыг шинэчлэх хоёр жилийн хугацаатай төслийг 2018 оноос хэрэгжүүлж эхлэх гэнэ.

2015 оны нэгдүгээр сард “Charlie heb­do” шог сэтгүүлийн байранд халдсанаас хойш Парис хотын гол гудамжууд, жуулчид олноороо цугладаг газруудад терроризмоос сэргийлэх хүрээнд 7000 цэрэг, цагдаа эргүүлд гардаг болсон юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.