Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын хэмжээнд 654 сургуулиас 384 сургуулийн багш ажил хаялаа

“Багш нар орон даяар сануулгын ажил хаялтыг зарлаж байгаа талаар “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос мэдэгдэл хийлээ. Энэ талаар Засгийн газар хариу ирүүлээгүй гэж үзэн хоёр өдрийн ажил хаялт цаашид хугацаагүй ажил хаялт болох төлөвтэй байна.

  Одоогоор улсын хэмжээнд ажил хаялт 60 хувьтай байна

 

 

Улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцож байна гэсэн мэдээлэл гарсан. Цаашид энэ тоо өсөх магадлалтай. 

“Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн багш А.Санжмятав

“Нэг өдөр ажил хаяснаар ирээдүйд сайн сайхан ирнэ. 1.6 сая төгрөгийн цалинг бид маргааш өг гэж нэхээгүй. Ирэх жилүүдэд үе шаттайгаар нэмж өгөөч гэсэн шаардлага тавьсан. 30 хувь нэмнэ гэсэн шийдвэр хэзээ, хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй” гэв

mail Боловсрол гэдэг Монголын хамгийн том хөгжлийн гарц. Нийт 40 гаруй мянган багш нарын сэтгэлийн дуудлагаар хийж буй ажил энэ юм.

“Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнэ

“Яг одоогийн байдлаар ажил хаялт нийслэлийн ЕБС 43 хувьтай, Сургуулийн өмнөх боловсрол 28 хувьтай, улсын хэмжээнд ЕБС 56 хувь, СӨБ нь 23 хувьтай байна. Энэ бол Монгол Улсын ирээдүйн хөгжил, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зохион байгуулагдаж буй ажил гэдгийг эцэг эхчүүд маань ойлгоорой.  Нэг өдрийн хичээл нөхөх асуудлыг багш нар өөрсдөө зохион байгуулна” гэлээ. 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.