Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дарга нараа хөнөөсөн хилчдийн шүүх хурал хойшиллоо

Увс аймгийн Давст сум дахь хилийн 0245 дугаар ангийн Мөнхцахирын заставын хилчин Н.Алтанхуяаг, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амгалан нар орлогч болон харуулын даргаа буудаж, амь насыг нь хохироосон хэрэг дөрвөн жилийн өмнө гарсан билээ. Тэд хохирогч Л-ийн гар бууг нь 100 ширхэг сумны хамт авч, морьтой зугтан ОХУ-ын хил давсан юм. Гэвч оргон зайлснаас нь дөрөв хоногийн дараа тэднийг ОХУ-ын Хилийн тагнуулын албаны цагдаа нар баривчилж, тус улсын хуулийн дагуу Н.Алтанхуягт дөрөв, Д.Отгонхишиг, Ч.ЭнхАмгаланд гурван жилийн ял оноосон билээ.

Хилчдийн хойд хөршид эдлэх ялын хугацаа нь өнгөрсөн тавдугаар сард дууссан тул манай улсын хууль, цагдаагийн байгууллагынхан уг хэргийг сэргээн шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Увс аймгийн шүүхэд шилжүүлсэн аж. Шүүх хурал өнгөрсөн долоо, наймдугаар сард болох байсан ч хойшилж, өчигдөр болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь хилчдийн өмгөөлөгчид ажил гарч, нийслэл рүү явсан аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.