Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗУРХАЙ: Туулай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн байна

Есдүгээр сарын 21-ний пүрэв гариг. Билгийн тооллын 1. Хотол чуулган барилдлагатай цагаагчин гахай өдөр. Өглөө нар 07.37 минутанд мандан, орой 19.53 минутанд жаргана.

Уг өдөр туулай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, хонь, луу, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр арилжаа наймаа хийх, хуримтлалын сан байгуулах, үнэт эд эдлэл худалдан авах, өр зээл авах, зар сурталчилгаа явуулах, шинэ санаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусдаар  хүлээн зөвшөөрүүлэх зэрэг бусдыг өөртөө эрхшээх үйл болон дэлгэрүүлэх үйлийг эхлэх, номын хурим хийх, гөлөг тэжээх, бурханд залбирах, сан тавиулах, гүрэм засал хийлгэх, ихэс дээдэст бараалхах зэрэг үйлд сайн. Газар малтах, суваг шуудуу татах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал насан ахар болно. Хөлийн эрхий хуруундаа мэс бүү хүргэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.