Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бичлэг: Зүрх нь харагддаг орос охин 7 нас хүрлээ

Хоёр жилийн өмнө тун ховор төрлийн зүрхний өвчтэй орос охины талаар цахим ертөнцөд анх мэдээлж, олны сонорт хүрч байв. Энэ охиныг Вирсавия Борун гэдэг бөгөөд өдгөө 7 настай охины зүрхний цохилт нь харагддаг онцлогтой. Түүнийг анх төрснийх нь дараа удаан амьдрахгүй хэмээн эмч нар анхааруулсан ч өдгөө охин бусдын адил сургуульд сурч, эрдэмд суралцаж байгаа аж. Хэдийгээр орост төрсөн ч төрөлхийн хүнд өвчнөөсөө болж өдгөө Флоридад амьдрах болжээ.

Өдгөө Вирсавия цахим ертөнцөд од болсон юм. “VirsaviyaWarrior” хэмээх юүтүб хуудсанд өдөрт тутамд бичлэг оруулдаг аж.

Торако абдоминалын синдром гэгддэг энэ төрлийн өвчин тун ховорт тооцогдоно. 

Түүний ээж Дари Борун охиныхоо талаар “Анх эмч нар охин чинь амьд үлдэхгүй гэж хэлсэн. Гэхдээ охиноо анх хараад надад бурхнаас онцгой бэлэг өгсөн юм шиг санагдаж байлаа” гэж ярьжээ. Дари удалгүй Оросоос нүүж, Америкт очсон ч эмч нар ижилхэн утгатай зүйл ярьж байв. Цусны даралт багатай тул охиныг хагалгааг тэсэхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байлаа.

Өдгөө охины гэр бүл түүнийг хагалгааг давж гарах хүртэл тохиромжтой цагийг хүлээж байгаа юм. Түүн шиг ийм эмгэгтэй төрөх нь тийм ч олон биш. Шинээр мэндэлсэн 1 сая хүүхдийн 5.5 нь ийм эмгэгтэй төрдөг гэнэ. Одоогоор яг ямар учраас ийм эмгэгтэй төрдөг нь тодорхойгүй байна.

Сонирхуулахад, сүүлийн 12 сард түүний эмчилгээнд зориулж, хандив цуглуулж эхэлсэн бөгөөд өдгөө 71 мянган ам.долларт хүрээд байгаа аж.

 

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Бичлэг: Зүрх нь харагддаг орос охин 7 нас хүрлээ

  • HOHHOT CHINA миний сайхан өдөрАгвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдан авахаар зээл авахад хэрхэн итгэж буйгаа нотолж байна. Би өнөөдөр сайхан амраарай.,Намайг Хөххот хотоос Абдуллах гэдэг нэртэй. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна.Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсанӨдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөөминий итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсанНайз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэнТэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэгнадад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсанТэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласанТэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би

  • Зочин says:

    Эвий минь Бурхан өршөөг. Ямар хэцүү юм бэ? Уйлмаар л болж байна шүү