Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энэ сарын дундуур Конгресст санал хураана

 АНУ-ын Сенатын гадаад хэрэг эрхэлсэн хороонд энэ сарын 16-нд стратегийн давшилтын зэвсгийн тухай Орос, Америкийн гэрээгээр санал хураалт болно гэж мэдээллээ. Уг хороо эхлээд энэ талаар тогтоолын төсөл бэлтгэж, түүндээ бүрэн бүрэлдэхүүнээрээ ямар нэг шийдвэр гаргахыг Сенатад зөвлөмж болгох ажээ.

Орос, АНУын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, Барак Обама нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд Прага хотноо гарын үсэг зурсан гэрээг батлахад ямар нэг түвэг байхгүй гэж Сенатын хороо үзэж буй хэр нь түүнийг бүрэн бүрэлдэхүүнээрээ батлах хэтийн төлөв одоогоор тодорхойгүй, сөрөг Бүгд найрамдах намын олон төлөөлөгч гол нь дотоодын шалтгаанаар эсэргүүцсээр байгаа юм.

Гэрээг батлахад сенатчдын гуравны нэг буюу зуугаас 67 санал шаардлагатай. Энэ нь Сенатад гэрээг бүрэн бүрэлдэхүүнээр батлахад наад зах нь Бүгд найрамдах намын найман сенатчийг ятгах шаардлага Обамагийн ардчилсан засаг захиргаанд тулгарч байна гэсэн үг юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.