Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Орон нутагт анх удаа дурангийн мэс засал хийжээ

“Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс заслын орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат гардуулав. ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн багийнхантайгаа тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, дурангийн мэс засал гардан хийжээ. Харин хоёр дахь хагалгааг тус эмнэлгийн эмчийн удирдлага доор аймгийн мэс заслын эмч нар амжилттай хийсэн байна. Ингэснээр Баянхонгор дурангийн мэс заслыг нэвтрүүлсэн анхны аймаг болов. Тус аймгийн Нэгдсэн эмнэлэг дурангийн мэс заслын тасагтай болсноор гуравдугаар шатлалын тусламжийг иргэд орон нутагтаа авах боломж бүрдлээ. Нээлттэй мэс засал хийлгэсэн хүн долоо хоног эмнэлэгт хэвтдэг бол дурангийн мэс засал хийлгэснээр 2-3 хоног хангалттай аж. Мэс засалд орохын тулд нийслэлийг зорьж, хугацаа алдалгүй, телемедицинээр холбогдож, зөвлөгөө авах боломжтой гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.