Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тони Блейрийг өндгөөр шидэж угтав

Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блейр Ирландын нийслэл Дублин хотноо айлчилсан билээ. Өөрийн намтар, дурсамжаас сэдэвлэн бичсэн “Зам” номоо сурталчилж буй түүнийг, дайныг эсэргүүцсэн хүмүүс тийм ч таатай угтсангүй. Жагсагчид түүн рүү өндөг шидэж байгааг “Скай ньюс” телевизээр дамжуулав.

Тони Блейр О’Коннелл гудамжнаа орших “Исон” номын дэлгүүрт уншигчидтай уулзалт зохион байгуулсан юм. Хүйтэн бороог үл тоон цугласан эсэргүүцэгчид Ерөнхий сайд асныг “Улс төрийн гэмт хэрэгтэн”, “Гэмгүй хүмүүсийн цусаар гараа угаагч”, “Олон сая хүүхдийн толгой залгигч” гэх мэтээр цоллож, түүний зүг өндөг, гутал шидэн эсэргүүцэл илэрхийлжээ. Ирак дахь дайныг эхлэхэд оролцсон хэмээн түүнийг буруутгасан хүмүүсийг цагдаагийнхан хүч хэрэглэн тараасан байна.

Ноён Т.Блейр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Манай улсын цэргийн бодлогыг эсэргүүцэгчдийн уур хилэнг намжаахын тулд би “Зам” номоо танилцуулахаар Ирландад зориуд ирсэн.

Хэдийгээр энэ нь амаргүй, бүр амь насанд аюултай ч Их Британийн талаарх ташаа ойлголтыг арилгахын тулд чадах бүхнээ хийнэ ” гэж мэдэгджээ.

 Х.ОДОНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.