Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сувиллын эзэмшлийн газар таван эзэнтэй болжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын давхардуулж өгсөн газрын маргаан сүүлийн үед гарах боллоо. Уламжлалт анагаах ухаан, элэг судлалын клиникийн төв эмнэлгийн харьяа “Богд уулын суви лал”-ын удирдлагууд байр ны өргөтгөлийн ажлаа эхлүүлтэл хамгаалалтын албаны 120 хүн нохойтой ирж үйл ажиллагаагаа зогсоохыг шаарджээ.

Эзэмшлийн газраас юуны учир хөөж, хүн хүчээр далайлгаж байгааг лавлахад, “Бид энэ газрыг хууль, журмынх нь дагуу авсан” хэмээн газар эзэмших зөвшөөрлийн бичиг үзүүлсэн аж. “Богд уулын сувилал”-ын газар 2001 онд Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтсээс 1.3 га газарт үйл ажиллагаа явуулах нийт 35 га газарт “Хүн байгаль” төслийг хэрэгжүүлэхээр 20 жи лийн хугацаатайгаар газрын зөвшөөрөл авсан аж. Гэнэт эзэмшлийн газарт нь А.Пүрэвням гэх эзэн тодорсонд гайхан шалгуултал сувилалын 1.3 га газраас бусдыг нь бусдад давхардуулан өгсөн байжээ.

Тухайлбал, “Милстар трейвэл” компанид нэг га, иргэн Г.Ганхуяг 1.4 га, А.Пүрэвнямд 1.5 га, Т.Батболдод 0.5 га Д.Дэжидлхамд хоёр га гэх мэтчилэн олгосон байжээ. Учрыг нь лавлавал газрын эзэмшлийн гэрчилгээг 2003 оноос хойш сунгаагүйд үндэслэсэн хэмээн Дархан цаазат Богдхан уулын удирдлага болон холбогдох яамны зүгээс тайлбарласан төдий гүй “Танайх газрын маргааны асуудлаа яаралтай шийдвэрлэ” гэсэн хариулт сонсож хаана, хэнд хандахаа мэдэхгүй болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.