Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НИСДЭГ БААВГАЙ, СУРГУУЛЬТАЙ ГАЛУУ, ЯПОН АЛИАЛАГЧ МОНГОЛЧУУДЫГ ХӨГЖӨӨНӨ

Монголын Үндэсний цирк, “Шинэ цирк төв”, “Circus mongolia” компани хамтран нэгэн шинэ тоглолтоор үзэгчдэдээ бэлэг барих гэж байна. Түүнчлэн энэ сарын 10-наас “Шинэ цирк төв”-ийн урилгаар ОХУ-ын циркийн жүжигчид, сургуультай амьтад манай улсад айлчан тоглох аж. Энэ тухай тус төвийн захирал Д.Зоригтоос тодрууллаа.

-Сургуультай амьтдын тоглолт хүүх дүү- дийн хувьд хамгийн сонирхолтой үзүүлбэр. ОХУ-аас ямар амьтад ирэх вэ?

-ОХУ, Японы циркчид есдүгээр сарын 10-наас эхлэн тоглоно. Гурван метр хүртэл өндөртэй, агаарын гимнастикч, “нисдэг” баавгай, манеж дүүрэн галуу, чоно, тахиа гээд амьтан бий. Мөн Японы алиалагч ирж, үзэгчдийг хөгжөөх болно. Зөвхөн Орос, Японы уран бүтээлчид төдийгүй манай циркчид ч хамтран тоглоно. Энэхүү тоглолтоо “Цирк ба амьтад” гэж нэрлэсэн.

-ОХУ-аас жүжигчид ирэхээс гадна манайхан ч тус улсад тоглоно гэсэн.

-Тийм ээ. Өнгөрсөн наймдугаар сард “Росгосцирк”-тэй гэрээ хийж, манай жүжигчид тэнд хийн циркүүдэд аялан тоглох болсон. 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй “Хөх тэнгэрийн цирк” нэртэй бүрэн хэмжээний тоглолт гэдгээрээ онцлог. 10 жилийн дараа манай жүжигчид ОХУ-д бүрэн хэмжээний тоглолт тавих гэж буй нь энэ юм. Хүч тамирын гайхамшиг, дээсээр наадагчид, нугаралт, илбэ ухааны үзүүлбэр, цагариг, шидэх банзнаас үсрэгчид зэрэг үзүүлбэр оролцоно. Манай жүжигчид есдүгээр сарын сүүлээр аяндаа гарах бөгөөд Хабаровск, Владивосток, Кемеров, Ново кузнецк хотод тоглох төлөвлөгөөтэй.

-Тоглолтын гараагаа аль хотоос эхлэх вэ?

-ОХУ-д тоглох хөтөлбөрийн эхний үзэгчид нь монголчууд маань байх болно. Соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан энэ сарын 8-нд Монголын үндэсний циркт нэг удаа тоглоно.

Б.Эгшиглэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.