Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадад автомашины худалдаа асар хурдацтай өсөж байна

Энэ оны наймдугаар сард Хятадад өнгөрсөн оны мөн үеийн хээс 59 хувь олон буюу 977.3 мянган авто машин худалдсан тухай тус улсын автомашины технологи, судалгааны төв (CATARC) мэдээлснийг “Bloomberg” уламжиллаа. Өмнөд хөршид шатахуун бага зарцуулдаг машин худалдаалахтай холбоотой улсын хөтөлбөрийг зогсоосон хэдий ч тус улсын автомашины зах зээл өсөн нэмэгдсээр байна. Хятадад тухайлбал хөдөлгүүрийн хэмжээ бага буюу 5-7.5 хувьтай автомашинд ногдуулах тээврийн татварыг нэмсэн юм.

Түүнээс гадна диллерүүд энэ оны зургаа, долдугаар сард танилцуулсан автомашины хөнгөлөлтийг байхгүй болгосон учраас наймдугаар сард Хятадын автомашины худалдаа буурна хэмээн шинжээчид таамаглаж байсан. Гэвч тус улсын автомашины зах зээл нэг жилийн өмнөх үзүүлэлттэй харьцуулахад нэмэгдээд зогсохгүй энэ оны долдугаар сарын үзүүлэлт ч дээшилжээ. 2010 онд Хятадын Засгийн газар автомашины худалдааг 17 хувиар нэмэгдүүлж, дотоодын зах зээлд 16 сая автомашин гаргахаар төлөвлөж буй тухай өмнө нь мэдээлж байсан юм. Энэ оны эхний найман сард Хятад улсад 7.42 сая машин худалджээ. 2009 онд Хятадад өмнөх оныхоос 46 хувиар их буюу нийт 13.5 сая машин худалдаж, энэ дүнгээрээ тус улс дэлхийд тэргүүлсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.