Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Даргын үгэнд орох арга даанч алга”

АХХ-нд данстай, намаа зад шүүмжилж, хамтарсан Засгийн газрын алдааг дуудсан АН-ын зарим гишүүн ацан шалаанд ороод байгаа гэнэ. Намтайгаа “барьцаж” бүсийн чуулга уулзалтыг зэрэг зэрэг зохион байгуулж байгаа нь тэднийг ийм байдалд оруулжээ. Уг холбооныхон Дархан-Уул аймагт төвийн, Сүхбаатар аймагт зүүн бүсийн уулзалтаа зохион байгуулчихсан. Тэгвэл АН баруун, төвийн бүсийн уулзалтаа бас хийгээд буй. Намынхан нь энэ сарын 10-11-нд Сүхбаатар аймагт зүүн бүсийн уулзалтаа хийх бол АХХ-ныхон Ховдод баруун аймгийнхантай уулзах гэнэ.

Зүүн бүсийн чуулга уулзалтад оролцохыг АХХ-нд давхар хамааралтай зарим гишүүндээ намын дарга Н.Алтанхуяг үүрэгдсэн аж. Гэтэл нөгөө хэд нь түрүүлж очоод зүүн аймгийнханд намаа шүүмжилчихсэн байдаг. Ингээд намын нэрийн өмнөөс буурь зааж суух нүүргүй болчихжээ. Хэдхэн хоногийн өмнө шүүмжилчихээд одоо магтаад байлтай биш. Тиймээс “Даргын үгэнд орох арга алга” хэмээн толгойгоо илж сууна. “Бид хоёр дахь хувьсгал хийх гээгүй. Намынхаа дутууг л шүүмжилсэн. Хэрэв Гүйцэтгэх зөвлөл хуралдаад нэгдсэн шийдвэр гаргасан бол бид чуулга уулзалтаа ингэж барьцсан мэт давхардуулахгүй л байсан шүү дээ” хэмээн тэдний нэг нь ярьж байв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.