Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Лахорт дэлбэрэлт болж 25 хүн амь үрэгдлээ

Пакистаны зүүн зүгийн Лахор хотод шашны ёслолд оролцож байсан шийтүүдийн эсрэг халдлага болох үеэр 25 хүн амь үрэгдэж, 150 орчим хүн бэртэж шархаджээ.

Гурван амиа золиослогч тэсрэх төхөөрөмжийг ажиллуулсан байна. Шашны ёслолд 35 мянган хүн оролцож байсан тухай цагдаагийн газраас мэдээлжээ. Дэлбэрэлт болсны дараа иргэд уурсан бухимдахдаа цагдаагийн хэсэг рүү дайрч, хоёр машин, хэд хэдэн мотоцикль шатаасан байна.

Пакистаны Ерөнхий сайд Юсуф Раза Гилани дэлбэрэлтийг зэмлэн буруушааж, халдлагыг зохион байгуулагчдыг олж илрүүлэн хэргийг нь шүүх болно гэж мэдэгджээ. Шийтүүд “буруу номтон” гэж үздэг суннит шашинтны хэт даврагсад дэлбэрэлтийг үйлдсэн байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.