Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОХУ-д 400 сургууль хичээлээ эхэлсэнгүй

Есдүгээр сарын 1 болж, хүүхэд багачууд хичээлийн шинэ жилээ тэмдэглэсэн ч ОХУ-ын 400 дунд сургууль сурагчдынхаа аюулгүй байдлыг хангаагүй гэсэн шалтгаанаар хичээлээ эхэлж чадсангүй. Тэдгээр сургуулийн барилга, засварын ажил дуусаагүй, ариун цэврийн шаардлага хангаагүйгээс гадна ихэнх нь гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ямар ч хэрэгсэл байгаагүй аж.

Наймдугаар сарын 16-нд Оросын хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Павел Астахов, Онцгой байдлын сайд С.Шойгу, Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хорооны тэргүүн Г.Онищенко нарт хандан, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх сургууль, цэцэрлэгийн аюулгүй байдлыг шалгахыг хүссэн юм. П.Астахов хүүхэд багачууд аюулгүй орчинд сурч хүмүүжих эрхтэй хэмээн баталж, энэхүү хөдөлгөөнийг эхлүүлсний ачаар олон сургууль есдүгээр сарын 1-нээс өмнө засвар тоноглолын ажлаа дуусгасан юм.

Хаагдсан сургуулийн сурагчдыг ойролцоох сургуульд шилжүүлэх болон хүргэж өгөх унаа тэрэгний асуудлыг шийдсэн байсан тул онц хүнд рэл гарахгүй гэж Г.Онищенко үзэж байна. ОХУ-ын Онцгой байдлын сайд С.Шойгу нар галын аюу лаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй сургуулиудын сургалт явуулах эрхийг хасна хэмээн анхааруулж байна.

 

М.СУГАРАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.