Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН III ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

 АН-ын дэргэдэх АЭХ-ны гишүүд III чуулганаа өнөөдөр эхэлж байна. Сүүлийн долоон жилийн хугацаанд ийнхүү халуун ам бүлээрээ хуралдан, алдаа, оноогоо шүүгээгүй эл байгууллага энэ удаа өргөн бүрэлдэхүүнтэй чуулахаар бэлтгэлээ базаажээ. 336 сумаас төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд АН-ын удирдах байгууллага болох ҮЗХ-ны 50 эмэгтэй гишүүнийг оролцуулан нийт хагас мянга шахам төлөөлөлтэйгээр хуралдах аж.

Чуулганаар АЭХ-ны цаашдын үйл ажиллагааг тодорхойлох стратегийн баримт бичгийг хэлэлцэн батлахаас гадна зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. АН-д нэгэн шинэ үе эхэлж буйг дээрх стратегийн баримт бичиг бодлогын хувьд онцлох юм. Харин зохион байгуулалтын асуудлын хүрээнд АЭХ-ны тэргүүн, дэд тэргүүн, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэлэл цэх гэнэ.

Уг холбооны тэргүүнээр долоон жил ажилласан улстөрч Б.Дэлгэрмаа өөрийн хүсэлтээр огцрох санал гаргажээ. Түүний энэ хүсэлтийг холбооны гишүүд хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. 2008 онд АН-аас 12 эмэгтэй УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн нь урьд байгаагүй өндөр үзүүлэлт боловч ганц ч хүн Парламентад сонгогдож чадаагүй. Энэ нь мөн л түүхэнд байгаагүй “уналт” байсан талаар өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр ярьж байлаа.

Хэдийгээр УИХ-д АН эмэгтэй төлөөлөлгүй болсон боловч хүүхнүүдийн эгнээ энэ хугацаанд улам бүр чанаржин шинэчлэгдсэн гэж үзэж буйгаа холбооны удирдлагууд илэрхийлсэн. Тэд АН-д үе солигдох мөч ирсэн хэмээн үзэж байгаагаа нуугаагүй бөгөөд үүний эхлэл нь АЭХ-ны III чуулган болохыг онцоллоо.

 

Б.УМАРД

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.