Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шадар гурван цэрэг хөшөө болжээ

Монументал зураач Зураб Церетели Александр Дюмагийн “Шадар гурван цэрэг” романы гол баатруудад зориулж Гасконид хөшөө босгожээ. Хөшөөг маргааш нээх юм байна. 290 см өндөр хүрэл хөшөөнд Атос, Портос, Арамис болон д’Артаньян нарыг илдээ багцлан өргөөд зогсож байгаагаар дүрсэлжээ.

Церетели анхандаа хөшөөг д’Артаньянийн удмын хүн болох сенатч, Францын шадар цэргүүдийн ахмад Эмери де Монтескьюд бэлэглэхээр төлөвлөж байсан бол Артаньянийн утга зохиолын эх орон Гасконид босгох нь зөв гэж Эмери үзжээ.

Хөшөөний нээлтэд Оросын зураач Зураб Церетелигээс гадна дипломатчид, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова, Эмери де Монтеськю болон янз бүрийн үед Дюмагийн романы гол дүрд тоглож байсан Оросын нэрт жүжигчид оролцох юм байна.

“Шадар гурван цэрэг” Церетелегийн Франц улсад бий болгосон анхны хөшөө биш юм. Тэрбээр өмнө нь Агда хотод Оноре де Бальзакийн, Плоэрмел хотхонд Ромын пап II Павлын хөшөө босгосон юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.