Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хамгийн урт ПИЦЦА нэг километр

Польшийн “Магилло” пиццаны газрын ахлах тогооч Григорий Газубский 3.5 тонн жинтэй, нэг километр урт пицца хийсэн нь дэлхийн дээд амжилт тогтоожээ.

Бэлэн болсон пиццаг Дэлхийн дээд амжилтын мэргэжилтэн Рэймонд Маршал хэмжсэн бөгөөд энэ тухайгаа “Дээд амжилт тогтоосон пиццаг хэмжихээс гадна залгасан эсэхийг сайтар нягталлаа.

Үүнээс өмнө Гиннесийн номд “Хамгийн урт пицца 407 метр” хэмээн тэмдэглүүлээд байсан юм” гэжээ. Аварга пиццаг хийхэд багагүй зай талбай, тоног төхөөрөмж хэрэг болсон тул “Магилло”-гийн ахлах тогооч бүтээлээ “Akogo” хэмээх хүмүүнлэгийн бай гууллагын байранд хийжээ.

Уг байгууллагыг 2002 онд жүжигчин Эва Бласзик тархины хорт хавдар туссан хүүхдүүдэд туслах зорилгоор үндэслэж, одоо эмнэлэг болтлоо өргөжөөд байгаа аж.

 

У.ЧИНГҮҮН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.