Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛ АРДЫН НАМ ГЭСЭН УУГУУЛ НЭРЭЭ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ

-Танай намын бага хурлаар ямар асуудал хэлэлцэх вэ. Тов нь тодорхой болсон уу?

-Намын бага хурлыг энэ сарын 7-нд хуралдуулахаар Удирдах зөвлөлөөс шийдсэн. Энэ хурлаар Их хурлыг товлох учиртай. Намын их хурал жилд 2-3 удаа хуралдах дүрэмтэй. XXV их хурлаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Их хурлыг болохоос нь 45-аас доошгүй хоногийн өмнө зарлах ёстой. Энэ ондоо багтаан хуралдахын тулд бага хурлаа дээрх хугацаанд зарласан юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд МАХН-ын баримталсан бодлого, алдаа, оноог уг хурлаар дүгнэж, цаашид хэрхэн ажиллахаа тодорхойлно. Мөн бага хурлаас их хурлын төлөөлөгчдийн тоо, журам, хэлэлцэх асуудлыг батална.

-МАХН байгуулагдсаны 90 жилийн ой ирэх онд тохионо. Тэгэхээр өнгөрсөн 20 жилээр хязгаарлахгүйгээр алдаа, оноогоо ярих уу?

-1921 онд Монгол Улсын тусгаар тогтнолыг хангах, гадаад орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх ажлыг манай нам удирдсан. 90 жилийн ололт, амжилтаа мэдээж ярина. 1990 онд нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд шилжих үед МАХН манлайлж ажилласан, Үндсэн хуульд байсан нэг намын тогтолцоог халсан, Улс төрийн намуудын тухай хуулийг 1990 оны сонгуулиас өмнө баталж байсан. 1990 оны долдугаар сарын 22-нд анхны чөлөөт, ардчилсан сонгууль болсон.

АИХ-ын 429 төлөөлөгчийн 84-85, УБХ-ын гишүүдийн 64 хувь нь манай намынх байлаа. Шинэ Үндсэн хуулийг ард түмнээрээ хэлэлцүүлж, жил гаруй ярьж 1992 оны нэгдүгээр сард баталсан. Энэ бол шинэ тогтолцооны хууль, эрх зүйн үндэс болсон. Тиймээс 2011 он өнгөрсөн хугацаанд МАХН-ын гүйцэтгэсэн түүхэн үүргийг дүгнэж, ирээдүйн зорилгоо тодорхойлох жил болох юм. Намынхаа шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлэх хэрэгтэй болж байгаа.

-Шинэчлэл гэснээс МАХН нэр, бэлгэдлээ өөрчлөхөөр ярьж буй юм билээ. Хувьсгалт гэсэн үгийг хасах уу. Ямар нэр илүү дэмжлэг авч байна вэ?

-Намын нэр, бэлгэдэл, үзэл баримтлалд өөрчлөлт оруулах талаар ярихыг үгүйсгэхгүй. Намын дэргэдэх байгууллагууд, удирдах зөвлөл, бүлэг оролцож тунхаг бичиг гаргасан. Тиймээс намын шинэчлэлд бүх шатны байгууллага, гишүүн, дэмжигчдийнхээ саналыг тусгана. Нэр солих талаар олон жил ярьж байна. Шинэ зуунд урагшаа харсан, шинэ нэр өгөх ёстой гэсэн байр суурьтай хүмүүс бий. Ер нь 1990 онд улсын Дээд шүүхэд МАХН бүртгүүлэхдээ хаалтан дотор “Монгол ардын нам” гэсэн уугуул нэрээ хамт бичсэн. Шинээр нэр өгөх биш хуучин, анхны энэ нэрээ сэргээе гэж нэлээд ярьж байгаа. Гэхдээ олон нийт, бүх гишүүний саналыг НАМ, ХӨДӨЛГӨӨНИЙ АМЬДРАЛ Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: сонсоно. Хэлэлцүүлэг явуулж байж ул суурьтай шийднэ.

-МАХН-ын бэлгэдэл нь улаан сарнай. Үүнийг өөрчлөх үү. Бас танай намыг илэрхийлдэг улаан өнгөө хадгалах уу?

-Намынхаа уламжлал, шинэчлэлд нийцсэн хэд хэдэн өнгө, бэлгэдэл сонгож болно. Уран бүтээлчдийн дунд энэ талаар уралдаан зарлаж, сонгоно. Мэдээж манай намыг төлөөлдөг, эрч хүч, зоригийн бэлгэдэл улаан өнгөө хадгална. Тусгаар тогтнолоо бэлгэдсэн галын дөл ч бэлгэ тэмдэгт үлдэнэ. -Удирдах зөвлөлийн гишүүдийг Их хурлаар шинэчилнэ гэсэн… -Бага хурлаас их хурлаа товлоно. Их хурлаас бага хурлыг дахин шинээр байгуулна. Шинээр байгуулагдсан бага хурлаас Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгодог дүрэмтэй.

-2008 оны сонгуулиас хойш хоёр жил өнгөрч байна. Намынхаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дээрх хурлаар дүгнэх үү?

-Сонгуулийн болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх Ажлын хэсэг Хэрэг эрхлэх газар, нам, Бүлэг дээр байгуулагдсан. Эдгээр Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж, удирдах зөвлөлөөр хэлэлцээд Бүлэгт чиглэл өгчихсөн байгаа. Юун дээр анхаарч, яаралтай шийдэх талаар бид анхаарч ажиллаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.