Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Галерей БНХАУ-ын Үндэсний урлагийн музейтэй “нөхөрлөлөө”

БНХАУ-ын хамгийн нэр хүндтэй музей манай Уран зургийн галерейтэй хамтарч ажиллахаар болжээ.

Хамтын ажиллагааныхаа талаар ярилцахаар галерейн захирал А.Чадраабал өнгөрөгч даваа гаригт Хятадын Үндэсний урлагийн музейгээр зочилж, дэд захирал, профессор Ма Шулинтай уулзсан байна.

Тус музей нь шилдэг уран бүтээлийн 10 мянга гаруй сан хөмрөгтэй бөгөөд энэ сарын 24-29-нд Нанжин хотноо болох Азийн урлагийн музейн захирлуудын чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж бай гаа аж.

Азийн музейнүүдийн хөгжил дэвшил, хэтийн зорилго, маркетинг, менежментийн талаар зөвлөлдөх эл чуулга уулзалтад манай орноос Уран зургийн галерейн захирал оролцоно.

 

У.ЧИНГҮҮН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.