Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цахиур хагалсан залуу жүжигчдийг нэрлэв

 Кино урлагийн ертөнцөд цахиур хагалсан залуу бүсгүйчүүлийг Yahoo сайтаас тодруулжээ. Жагсаалтын нэгдүгээрт 19 настай Эмма Робертс шалгарсан байна. Тэрбээр есөн настайдаа Жонни Депптэй хамт “Blow” кинонд тоглосноор уран бүтээлийн гараагаа эхэлж байж.

Эмма урлагийн гэр бүлээс гаралтай бөгөөд аав Эрик Робертс, нагац Жулиа Робертсийг нь манай үзэгчид андахгүй. Тэгвэл жүжигчин Жемма Артертон 2008 онд “Жеймс Бонд” кинонд тоглож өсөх ирээдүйтэй жүжигчин гэдгээ харуулжээ.

Мөн энэ жил “Баатруудын тулаан”, “Персийн хунтайж” гээд ашиг орлогоороо тэргүүлсэн олон кинонд чадварлаг тоглосон аж.

Удаах байранд “Алиса гайхамшгийн орноор” киноны Алисагийн дүрээр танил болсон Миа Васиковска оржээ. Тэрбээр энэ онд нэрт зохиолч Шарлотта Бронтегийн “Жейн Эйр” зохиолоос сэдэвлэн бүтээсэн кинонд тоглож байгаа юм.

 

Ж.ЗУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.