Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Түүхэнд үлдэх банцүкэ

Мэргэжлийн сүмогийн намрын тэмцээний банцүкэ түүхэнд үлдэх этгээд банцүкэ боллоо. Бооцоо тавьж, мөрийтэй тоглосон дээд зиндааны зургаан бөх жюүрёод, жюүрёогийн дөрвөн сүмоч макүшитад унаснаар жюүрёод Гоэйдо, Миябияма гэсэн хүчирхэг бөхчүүд барилдах болсон байна.

Дээд зиндаанд 19 гадаад бөх барилдах болсон нь ч бас нэгэн рекорд. Мөн дээд зиндаанд есөн бөх зэрэг дэвшсэн нь 1922 оны нэгдүгээр сарын тэмцээнтэй зэрэгцэх түүхэн амжилт болов.

Соокоүрай дээд зиндаанд орж, Хятадын анхны макүүчи болсон бол “Оошима” дэвжээний Кёокүнанкай жюүрёогийн 12-оос шууд макүүчи зиндаанд дэвшиж, дахин хэзээ ч гарахгүй энэхүү банцүкэг чимж өглөө.

32 настай Кёокүнанкай өнгөрсөн тэмцээнд 50 хувиа хийж чадахгүй бол макүшитад унах аюул нүүрлэн, багшдаа зодог тайлаад нутаг буц гэж хүртэл хэлүүлж байсан гэнэ. Гэтэл бооцоо, мөрийтэй тоглоомны “ач тусыг” үзэж, тамаас диваажинд дэвшсэн нь энэ.

Саяхан ууган хүүгийнхээ зулайг үнэрлэсэн ахмад бөх сэтгүүлчдэд “Хүүгийнхээ төлөө дахиад хэдэн жил зүтгэнэ дээ. Сүүний мөнгө олохын тулд” хэмээн хошигносон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.