Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гурван хүрэл+нэг хүрэл

 Наймдугаар сарын 28- 29-нд Японы Токио хотноо “Asian Junior Sports Exchange Games 2010” нэртэй арга хэмжээ болж, Азийн 15 орны нийслэлийн 200 гаруй тамирчин жүдо, бадминтоны төрөлд өрсөлдлөө.

Манай улсаас энэхүү наадамд жүдо бөхийн найман тамирчин, бадминтоны нэг баг оролцсон ба өдөн бөмбөгчид хэсэгтээ Бангкок, Макао болон Токиогийн “В” багт, сүүлчийн байрт орохгүйн төлөөх өрсөлдөөнд Ханойгийн багт тус тус 0:5-аар хожигджээ.

Жүдочдын хувьд найман тамирчны долоо нь медалийн төлөө барилдаж, гурав нь хүрэл медаль хүртсэн байна. Хөвгүүдийн 60 кг-д Г.Алтанбагана, 66 кг-д М.Дашням, үнэмлэх үйд Ө.Дүүрэнбаяр, охидын үнэмлэхүйд Д.Золжаргал нар V байрт шалгарсан бол охидын 70 кг-д Э.Хандармаа (Женко), хөвгүүдийн 73 кг-д Д.Бат-Эрдэнэ (Аврагч), 90 кг-д Х.Цогтгэрэл (Сонгинохайрхан) нар хүрэл медаль авлаа.

Багийн тэмцээнд хөвгүүд хэсэгтээ Сингапурыг 4:1-ээр хожиж, Токиогийн “А” багт 0:5-аар дийлджээ. Б.Ганхайч (52 кг, Хэнтий), Э.Хандармаа (70 кг, Женко), Д.Золжаргал (үнэмлэхүй, Женко) нарын бүрэлдэхүүнтэй охидын баг Тайпей (2-0), Манила (3-0), Вьентьян (2-1)-ыг хожиж хэсгээсээ шалгараад хагас шигшээд Токиогийн “А” багт 0:3-аар ялагдан хүрэл медаль хүртэв.

 

Ж.БАТМӨНХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.