Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Кабул Афганистаны аюулгүй байдлын хариуцлагыг өөртөө авна

Олон улсын хүчин ирэх онд Афганистан дахь аюулгүй байдлын хүрээний нөхцөл байдлын талаарх хариуцлагыг орон нутгийн цагдаа, цэргийнхэнд шилжүүлэн өгч магадгүй.

НАТОгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен Данид айлчлах явцдаа энэ тухай мэдэгджээ. НАТО-гийн цэргийг Афганистанаас гаргах талаар яв цав “цагийн хуваарь” байхгүй, гэхдээ 2014 он гэхэд Кабул улс орныхоо аюулгүй байдлын төлөө хүлээх хариуцлагыг өөртөө бүрэн авах ёстой гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Талибуудын гол тулгуур цэг болох Гильменд болон өмнө зүгийн Кандагарт явуулах томоохон цэргийн ажиллагааг тэр дэмжсэн байна. Өнгөрсөн мягмар гаригт Афганистанд АНУ-ын таван цэргийн алба хаагч амь үрэгджээ.

Энэчлэн НАТО-гийн хүчний найман цэргийн алба хаагч халдлагад өртөж алагдсан тухай олон улсын цэргийн командлал мэдээлсэн байна. Энэ онд олон улсын эвслийн 485 хүн тус улсад алагдсан тухай “Франс Пресс” агентлаг уламжиллаа. Өнгөрсөн онд тэнд гадаадын 521 цэрэг амь үрэгджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.