Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Путиний шинэ машин

Туркийн Ерөнхий сайдтай хэлэлцээ хийхээр Сочид ирсэн ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин хамгийн сүүлд худалдан авсан машинаа сэтгүүлчдэд үзүүлж сонирхуулсан байна. Олны өмнө гэнэт гарч ирсэн хар өнгийн “Нива” машины жолооны ард Путин өөрөө сууж байлаа. Сэтгүүлчид шинэ тэргийг нь ямар удирдлагатайг нь асуухад “мэдээж, гар” хэмээн хариулсан Ерөнхий сайд сэтгүүлчдэд машиндаа сууж үзэхийг зөвшөөрсөн байна.

Эхний азтан Туркийн сэтгүүлч давхиж үзээд орос машин гэдэгт нь эргэлзсэн байна. Хэдийгээр 270-хан км давхисан ч найдвартай сайн машин байна хэмээн Путин үнэлж байлаа. Ямар үнэтэй худалдан авснаа хэлээгүй ч тусгай захиалга гэдгийг нь нуусангүй. Путин машинд дур тайгаараа алдартай. “Зөөлөн сайн тэрэг. Хөдөлгүүрийн хүч гэж ярих юм байхгүй.

Мерседес энэ тэрээс хавьгүй дээр” хэмээн тэр машинаа магтах бөгөөд төмөр хүлгийн талаар хэр баргийн мэргэжилтнээс дутахгүй нэгэн бололтой. Путиний шинэ хүлэг нь “АвтоВаз” –ын охин компани “Бронто” -гийн үйлдвэрлэсэн “Нива Рысь” бөгөөд 360 мянган рублийн үнэтэй, шинэ загвар аж. ОХУ-ын Ерөнхий сайд өмнө нь “Лада”, “Волга” гээд дандаа эх орны үйлдвэрийн машин унадаг гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.