Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Клубийн гишүүн

Өөр өнцөг булан

                                                                                      Клубийн гишүүн

Яагаад үүнийг бичиж, амьдралаа бусдад дэлгэх болсноо тайлбарлаж сайн чадахгүй байна. Магадгүй ингэж л тайвшрах байсан ч байж болно. Яг одоо миний хувийн амьдрал тэр гэхийн тэмдэггүй ээдрээтэй болчихоод байна.  ЗХУ-д Уралын политехникийн их сургуулийг инженер мэргэжлээр дүүргсэн эдүгээ хувийн салбарт давгүй орлоготой ажиллаж яваа хун би.  

Гагцхүү миний амьдралд "Ц" гэдэг эмэгтэй орж ирснээс хойш бүхэл зовлон орвонгоороо эргэх мэт болсон доо.   Уг нь би дөрвөн хүүхдийн эцэг, бас ч гэж өнөр бүлийн тэргүүн. Эхнэр минь төрийн байгууллагад муугүй албан тушаал хашдаг, нуугүй хэлэхэд тун ч аятайхан эмэгтэй.   Эхнэрт минь эрчүүд хөл алддагийг би мэднэ. Түүнийхээ надад, үр хүүхэд, гэр орондоо амиа тавьдгийг бас мэднэ.

Том хүү маань энэ жил их сургуулиа төгсөнө. Намайг өвөө болгох гэж байгаагаа дуулгаад байдаг. Өдий 50 дөхөж яваа үедээ ийм юм болохыг төсөөлж ч байсангүй. Өнгөрсөн өвөл эхнэр маань төслиинхөө шугамаар Лондон руу 12 хоног явахаар боллоо.  

Түүнийгээ явсны дараахан найзуудтайгаа уулзалдан нэг оройг хамтдаа өнгөрүүлж суухдаа "Ц"-тэй анх танилцсан юм.  Тэр барилгын салбарт хувийн компанитай, олонд танил болсон ажил хэрэгч эмэгтэй. Нөхөр, хүүхэдтэй, дөч гарч яваа хэдий ч үнэхээр дур булаам хатагтай.  

Бидний ширээний эсрэг талд "Ц" над руу хараад сууж байсан юм. Хүн зөнгөөрөө бүхнийг мэддэг шүү дээ. Аль эртнээс бид хоёрын харц тулгарчихаад байсан юм. Би өөрийгөө энэ мөч хүртэл журамт  эр хүн байсан гэж хэлэхгүй ээ! "Ц" нэг л тийм гэж төсөөлөхийн аргагүйгээр намайг татаад байлаа. 

Найз нар маань явцгаая гээд босоход би шалтаг олоод үлдсэн. Тэгээд түрүүнээс хойш соронздон татаад байсан "Ц" рүү явж хүрлээ. Цагийн дараа би түүнтэй хотоос зайдуух газар руу давхиж явлаа. Эр хүний амьдралд ийм тохиолдол зөндөө бий. Ямар жаахан хүүхэд биш, бид хоёр ойлголцоход тав аравхан хором л хангалттай байсан.  Цас цавцайсан уулын аман дахь тохилог байранд ирлээ.

Эндээс л бүх юм эхэлсэн. "Ц"-тэй яваад ороход тэнд түүний найз нар гэх хижээл насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэй том буйдан дээр задгай галтай зуухны дэргэд хагас нүцгэн "жаргацгааж" байдаг байгаа.   Урьд өмнө кино, номноос харж байдаг бүхэн энд болсон юм.

Надад эхэндээ эвгүй байсан ч, эцэстээ тун таалагдсан. Би группэн секст үнэнхүү татагдсан. Сонирхолтой атлаа таашаалтай байсан юм шүү. Хамгийн сүүлд "Ц" надад байнгын гишүүний (энд ирдэг хүмүүсийн клуб гэж байдаг юм байна) үнэмлэх өгөөд, зарим нэг үйл ажиллагааныхаа цомгийг сонирхуулав.

Тэнд миний мэдэх олны танил эрхмүүд бидний дөнгөж сая хийсэн "нүглийг" үйлдэж байгаа агшин зөндөө. Гэтэл юу вэ?… Миний эхнэр тэдний дунд дүрээрээ байж байдаг байгаа.

Би бараг л муужраад унасангүй. Яаж харьснаа ч мэдэхгүй. Гэхдээ энэ бүхнийг "Ц"-д ч мэдэгдүүлээгүй.  Энэ хэдэн сарын турш маш их хямарлаа. Надад тийшээ очих асар хүсэл байвч, эхнэртэйгээ халз таарах хэцүү байна. Би өөрөө тэр клубийн гишүүн шүү дээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.