Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол гэдэг тал нутаг, хүлэг морь, эрх чөлөө

Сүүлийн үед хойд хөрш маань манай оронд ихээхэн анхаарал тавьж буй. “Инфо Полис” долоо хоног тутмын сэтгүүлд ийм нийтлэл гарчээ. 1990 онд Зөвлөлт гүрэн задран унасны дараа коммунистуудын дарж байсан түүхэн баримтууд илэрч эхэлсэн билээ. Ингэснээр монголчууд хойд хэсэгтээ ихээхэн хэмжээний газар нутаг алдсанаа санасан юм.

Оросын баримт бичигт энэ газрыг Урианхайн хязгаар гэж нэрлэдэг байсан нь одоогийн Тува улс юм. Большевик Оростой боол мэт харилцаатай байсан гэхэд залуу монголчууд Москвад Урианхайг буцаан өгөхийг таван удаа шаардаж байсан гэдэг.

Гэвч гадаад байдал, дотоодын бэрхшээлийн улмаас Монголын удирдагчид эх орныхоо тусгаар тогтнолын төлөө Урианхайг золигт гаргасантайгаа бага багаар эвлэрч эхэлсэн юм. 1990 оноос эхлэн Урианхайн асуудлыг ил тод ярьдаг болсноор сонин хэвлэлээр Урианхайг буцаан авах талаар бичиж эхэлсэн.

Тэр ч байтугай монголчууд Тувад ирж, нутгийн үндэсний үзэлтнүүдтэй нийлэн, Туваг Балтийн улсуудын адил Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гара хыг уриалж байв. Тувад ирсэн монгол ухуулга сурталчлагчдын үг яриа хүмүүсийн сэтгэлд шууд хүрч байлаа.

Тэд “Монгол тува хүнд аз жаргалтай байхад юу хэрэгтэй вэ?” гэж асуугаад “Уудам тал нутаг, хүлэг морь, эрх чөлөө” хэмээн хариулж байлаа. Монголчуудын энэ үг тува хүний сэтгэлийг хөдөлгөж, нулимсыг гаргаж байсан гэдэг. Өнөөдрийн монголчуудын хувьд эрх чөлөө гэдэг зөвхөн тал нутаг, хүлэг морьдоор хязгаарлагдахаа болив.

Ардчилсан Монголд төрж өссөн залуус өвөг дээдсийнхээ амсаж үзээгүй их эрх чөлөөгөөр амьсгалан, дуртай газраа хэрэн аялаж байна. Урьд Зөвлөлтийн бараг 16 дахь Бүгд найрамдах улс байхдаа ч монголчууд армян, латвичуудаас ялгаатай нь ЗХУын нутаг дэвсгэрээр чө лөө тэй аялж чаддаггүй, Зөвлөлтийн виза хүссэн хүнд нь олддоггүй байлаа. Тэгвэл сүүлийн 20 жил монголчууд очоогүй, үзээгүй газаргүй болж, хорвоо ертөнцөөр ёс той л шавайгаа ханатал тэнэж байна.

Авьяас чадалтай нь эрдэм мэдлэгийнхээ энгээр, зарим нэг нь түрүүвчнийхээ хэрээр аялж байх аж. Америкт байдаг манай монгол найз 15 жилийн өмнө Христосын шугамаар ирсэн америк хүүхэнтэй танилцан, баруунд гарах замаа засаж эхэлсэн гэж ярьж байлаа.

Тэр Христийн шашинд худлаа үнэн ороод, америк хүүхэнтэй гэрлэн, хоёр охинтой болсон. Тэгээд л Америк явж, америк хүн шиг л амьдарч эхэлсэн. Харин эхнэрт нь Монголын амьдрал таалагдаад Улаан баатарт хүүхдүүдтэйгээ эргэн ирсэн ч манай найз Сиэтлд үлдчихсэн, “Microsoft” компанид ажиллаж, буддын шашиндаа үнэнч хэвээр байж байх юм. Америкт хэдэн монгол иргэн амьдарч байгааг хэн ч мэдэхгүй. “Харласан” хүмүүсийг оруулдаггүй болохоор албан ёсны тоо баримт эргэлзээтэй.

Харин БНСУ-д 40 мянга орчим монгол байдаг. Тэдний ихэнх нь Сөүлд бий. Гэхдээ Азийн энэ оронд монголчууд эрх чөлөө эрэлхийлж биш, ажил хийж мөнгө олох санаатай очдог. Германд ч олон монгол байдаг бөгөөд Улаанбаатарт байдаг Германд төгсөгчдийн холбоо маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдөр монголчууд Франц, Япон, Канад, Австрали, Чех гээд л дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байна.

Улс төрийн эрх чөлөө гэдэг үг Монголд жирийн нэг лоозон биш. Монголчууд сүүлийн хорин жил төрийн эрх барих УИХаа сонгож байна. Энэ хооронд сонгогчид сонгогдсон гишүүнээ солих талаар ганц ч яриа гаргаж байгаагүй. Эрх мэдлээ нэмэгдүүлэх гэсэн үе үеийн Ерөнхийлөгч нарын оролдлогыг улстөрчид нь таслан зогсоож, Үндсэн хуульд заасан эрхийг нь л эдлүүлдэг.

Ер нь монголчууд хэзээ ч Ерөнхийлөгчийн засаглалд шилжихгүй байх. Эрх чөлөөнд дуртай монголчуудыг ганц хүн дарангуйлан захирах дээр тулбал Чингис хаан шиг авьяас билиг, хүч чадалтай байх хэрэгтэй болов уу. Барууны судлаачид Монголыг Дорнод Европын орнуудтай адилтган үздэг. Монголд ч, тэнд ч ардчилал хааяа доголддог ч, хөгжсөөр л байна. Тэгвэл хуучин социалист лагерт багтаж байсан Азийн бусад орны хувьд бүгд тийм биш.

Азид үхэшгүй мөнхийн Ерөнхийлөгчтэй Казахс тан, улс төр, эдийн засаг нь Оросын эрхэнд орсон тийм л газрууд байна. Хойд Солонгос, Узбек, Туркмений тухай бол дурсаад ч хэрэггүй. Эрх чөлөө гэдэг монгол хүний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл. Эрх чөлөөнд дуртай болохоор тэд нүүдэллэн амьдарч, хэзээ ч бөөнөөр хамтран амь зууж байсангүй.

Нүүдэлчний амьдралын шинжээс хамаарч тэд ихэвчлэн айл гэрээрээ л байж, ямар нэг зовлон тохиолдлоо ч зөвхөн өөртөө найдахаас өөр аргагүй, шийдвэрээ ч өөрөө гарган, алдлаа гэхэд хор уршгийг нь дангаараа үүрдэг байна. Монголчууд боолын нийгэмд байсан ч өөрсдөө хэзээ ч боол болж байсангүй. Хамгийн ядуу харчууд нь хүртэл өөрийн гэсэн малтай, бага ч гэсэн хөрөнгөтэй байлаа. Дундад зууны үеэс л монгол эмэгтэйчүүд гэр бүл салах эрхтэй байсан.

Гэр бүл салахдаа тэд инж болгон авч ирсэн эд зүйлсээ буцаан авч, хөрөнгөө хуваах эрхтэй байсан юм. Олон зуун жилийн турш монгол эмэгтэйчүүд Азийн хамгийн эрх чөлөөт эмэгтэйчүүд байж, эрчүүдтэй адил эрх тэгш нийгмийн гишүүд байлаа. Энэ нь нүүдэлчний амьдралын хэв маягтай холбоотой. Эрчүүд дайн байлдаанд явахад эмэгтэйчүүд хэдэн жилээр ч хамаагүй аж ахуйгаа авч яван, хүүхдээ өсгөж, малаа хариулан, чонотой хөөцөлдөн, ан ав ч хийдэг байлаа.

Сүүлийн үед олширч байгаа монгол, солонгос гэрлэлтүүд мон гол эрэгтэй, солонгос эмэг тэй гэсэн хувилбараар л амжилт олдог. Харин монгол эмэгтэйчүүд солонгос эрчүүдийн дарангуйллыг тэсэхг үй шууд л салдаг байна. Монгол эмэгтэйчүүдийн эрх чөлөөнд дуртай зан нь тэдний ямар ч юманд хариуцлага хүлээх чадвартай нь холбоотой.

Тэд аж ахуй, мал сүрэг, үр хүүхдийнхээ амь нас, аюулгүй байдал гээд бүх зүйлд хариуцлага хүлээж чаддаг. Хахир хүйтэн тал нутагт амьдарч чадах авьяас билигтэй тул хэнээс ч хамааралгүй эрх чөлөөтэй амьдраад сурчихаж. Тийм болохоор л монголчуудад аз жаргалтай байхад тал нутаг, хүлэг морь, эрх чөлөө хэрэгтэй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.