Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Халхын гол-2010” үзэсгэлэн нээгдэнэ

ОХУ-ын Эрхүү хотноо маргааш “Халхын гол 2010” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Энэ үзэсгэлэнд Халхын голын дайны үед хэрэглэж байсан буу зэвсэг, хувцас болон машин техник тавигдах юм. Энэ жил Эрхүү хотын “Память” байгууллагын гишүүд Халхын голд очиж, хайгуул хийсэн билээ.

Хайгуулын үеэр олдсон эд зүйлс болон бичиг баримт үзэсгэлэнгийн гол үзмэр болж байна. 2011 онд Казахстанд болох Азийн өвлийн наадмыг сурталчлан, дэлхийг мотоциклоор тойрч байгаа Димитрий Петрухин Японы олимпийн хороонд зочиллоо.

Тэрбээр Казахстаны Астана хотын депутат бөгөөд 2007 онд Ерөнхийлөгч Назарбаевийн ту шаалаар өвлийн наадам сурталчлахаар эх орноосоо гарчээ. Япон түүний очсон 37 дахь орон бөгөөд наадам эхэлтэл 15 оронд очих зорилготой байгаа аж.

Димитрий энэ сарын 5-нд Монголд ирж, манай Үндэсний олимпийн хорооны удирдлагатай уулзан, гарын үсэг авах юм байна. Орон бүрийн олимпийн боссуудын гарын үсэгтэй тугийг Азийн өвлийн олимпийн наадмын хаалтын ажиллагааны үеэр мандуулах аж.

 

С.ОД

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.